-аео
Нэг жилийн дараа:
"Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ, төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. Бидний Мисү, төрсөн өдрийн мэнд хүргэе ээ." гэж хүмүүсийн дуулах дуунаар бяцхан Мисү ээжийнхээ тэвэрт баярын бялуунд хүрэх гэж гараа сарвалзуулах аж.
Цугласан олон түүнийг өхөөрдөн инээлдэж, баяр хүргэх бөгөөд ширээний цаана өрөн тавьсан бэлэгнүүд яг л уул овоо аятай харагдана.
Гэрт тийм ч олон хүн цугласангүй, яг л тоотой хэдэн дотны хүмүүс нь байв.
Удалгүй хүмүүс задгайран хоорондоо ярилцах нь ихсэж, энд тэнд өөр өөрсдийнхөөрөө баярлалдана.
"Жихён аа, наадах чинь чиний бэлэг биш ээ. Аавын хүүгийн бэлэг гэрт нь байгаа шүү дээ." гэж Бэкхён хэлээд өрөөтэй байсан бэлэг рүү мөлхөх Жихёны ардаас явах бол Үнми ширээ дүүрэн зассан хоолны ард таатай нь аргагүй суув.
"Саяхан л төрж байсан амьтан ийм том болчих гэж. Цаг хугацаа ч хурдан өнгөрчээ." гэж Сэүний ах хэлэхэд Сэүн зөвхөн охин руугаа л ширтэх аж. Ах нь түүний энэ байдалд инээмсэглэн, мөр лүү нь цохиод,
"Хөөе, сонсож байна уу?" гэхэд Сэүн түүн рүү хараад, "Тийм ээ, цаг хугацаа их хурдан өнгөрсөн байна. Гэхдээ манай охиныг амьтан гэхээ больж болох уу?" гэж хэлэн инээсээр,
"Анх эмнэлэгээс гараад гэртээ ирэхэд нь л яг ойроос хувцасгүй харсан. Үнэхээр энэ хүүхэд яаж хүн болно доо гэж бодож байсан юм. Гэтэл одоо хар л даа. Өөрөө хөдөлдөг, уйлдаг, орилдог, чарладаг, бүр боддог болсон. Одоо ч итгэмээргүй санагдаад байх юм. Би аав болсон, бүр тэр хөөрхөн хүүхдийн аав гэхээр."
Ах нь түүний жаргалтай царайнд баярлан, ууж буй ундаанаасаа балгаад, хөөр дүүрэн яриаг нь үргэлжлүүлэн сонсоно.
"Мисү аа, ингэж заваарахгүй ээ. Битгий ээждээ бялууны крем нялаад бай л даа. Бас нөгөө гар дахь шоколадаа ч тавь. Хайлаад дуусгалаа. Уг нь өнөөдөр чамайг их сайн байгаасай гэж хүссэн юмсан. Гэтэл одоо наад өмссөн хувцас, нүүр царайгаа хар даа. Байдгаараа заваарчихсан байх юм." гэхэд Мисү түүнийг тоосон ч шинжгүй бялуугаа гартаа базна.
"У Мисү?" гэж Үрэ ахин чанга дуугарахад Мисү түүн рүү хараад өхөөрдөм хоёр шүдээ гарган инээлээ. Үүнийг харахад л хөмсгөө зангидан уурлах гэж байсан Үрэгийн сэтгэл цэлмэх шиг болж инээмсэглэн, "Яг аав шигээ хүний арга олохдоо сайн юм аа." гээд Мисүг тэвэрсээр Сэүнд аваачиж өгөв.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...