-аеоСэүн бүжгийн үеэр нэлээн сул яагаад байгаа нь мэдэгдэхгүй, нэг л төвлөрч өгөхгүй байлаа. Бүгд таван цаг орчим бүжиглэсний дараа хоол идэхээр болов.
"Сэүн, гарахгүй юм уу?"
"Үгүй ээ, надад саванд хийгээд аваад ирээрэй. Би байж байя." гээд тэр шалан дээр хэвтэнэ.
Удалгүй Үрэгийн утас дуугарч эхэллээ.
Хэн нь утсаа үлдээгээд явчихдаг байна аа?
Тэр зөөлөн босч, тавиур дээр тавьсан цүнхнээс дуугараад байгааг анзаарав. Авах эсэхдээ нэлээн эргэлзсний эцэст утсыг нь гаргалаа.
Хүн? Энэ залхууг яая даа байз. Намайг "Дугаар00" гэж хадгалдаг байж билээ.
- Байна уу? гэх эрэгтэй хүний хоолой сонсогдоход Сэүн өөрийн эрхгүй хөмсгөө зангидлаа. Тэр дуугарахгүй хэн гэдгийг нь гайхна.
- Үрэ аа, мэдээ гайгүй намжчих шиг боллоо. Ийм болгоомжгүй үйлдэл гаргасанд уучлаарай. Дараагийн удаа илүү анхааралтай байцгаая гэж хэлэхэд түүнийг Жинсү гэдгийг нь танив.
Дараагийн удаа?
- Жон Жинсү юу?
- Юу вэ? Үрэгийн утас биз дээ?
- Үрэ алга байна.
- У Сэүн мөн үү? Яагаад түүний утас чамд байгаа юм? гэхэд Сэүн шуудхан тасалж орхилоо. Тэгээд Үрэгийн утасны түгжээг гаргах гэхэд нууц үгээ өөрчилсөн байв. Тэр хөмсгөө зангидсан хэвээр юу байж болох талаар бодно. Тэгэхэд ахиад л Жинсү залгалаа.
- Хөөе, У Сэүн.
- Хаана байна? Уулзах хэрэг байна.
- Би чамтай уулзмааргүй байна. Үрэгийн утсыг өөрт нь өг.
- Хаана байгаагаа хэлээтэх. Надад чамтай уулзах хэрэг байна гэж тэр чанга дуугарлаа. Энэ нь Жинсүгийн ч бас уурыг хүргэж, уулзахаар боллоо.
Сэүн шуудхан өрөөнөөс гарч, түүний хэлсэн хаяг руу явна.
Агентлагын шатны хонгилд хоёр залуу нэгэн рүүгээ ширтэлцэн, зогсох аж. Тэдний уур амьсгал яг л нэгнийгээ барьж идэх гэж байгаа аятай ширүүн байлаа.
Нэг нь гоёлын хувцас болон нүүрний будагтай байх бол нөгөөх нь зүгээр л нүүрээ бүхэлд нь хаасан зүйлтэй, замбараагүй өмссөн хувцастай байв.
"Үрэтэй ямар холбоотой болоод утас нь чамд байсан юм?"
"Чи өөрөө ямар холбоотой болоод залгаж, уулзаад, хамт байгаад байгаа юм? Ямар санаатай ойртоод байгаа юм гэж байна."
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...