-аеоҮрэг хаалгаар орж ирэхэд л бүгд түүнийг тойрон зогсоод, санаа зовох бол Сэүн л холхон зогссон боловч амьхандаа л тоохгүй дүр үзүүлэн, сонсох гэж хичээнэ.
"Зүгээр үү? Эмэгтэй хүн байж." гэж Чэн санаа алдлаа.
Тэр уг нь ийм үгэнд дургүй дээ.
"Тийм шүү. Өөртөө анхаарах хэрэгтэй. Май энийг уучих." гээд Сухо цүнхнээсээ нэг уут витамин атгуулав.
"Зүгээр дээ, одоо гайгүй болчихсон. Цаашдаа ч анхааралтай байна. Харин нэг өдөр л өнжчих шиг боллоо. Уучлаарай." гээд тэр толгой бөхийхөд Бэкхён толгой руу нь зөөлөн цохиод,
"Чи одоо ийм юманд санаа зовж болохгүй шүү дээ." гэв.
"Эрүүл мэнд, өөртөө анхаарах анхаарал юун түрүүнд байх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр л ажилдаа тэгж их хайртай бол ажлаа хоёрт тавь. Гэмтэл тоглоом биш шүү." гэж Кай их л нухацтай хэллээ.
Өөртөө ямар ч анхаарал тавьдаггүй. Ажилдаа яахаараа тэгж их дуртай байдаг байна аа? Биедээ ч санаа тавьчхаж чадахгүй юм байж.
"За ойлголоо. Одоо бэлтгэлдээ орцгооё. Бүжгээ дэглэчихсэн гэсэн бил үү?" гэсээр тэр цүнхээ тавиад заалны гол хэсэг рүү очив.
Тэд бүжгийн бэлтгэлдээ орлоо. Бүгд л хөлсөө дуслуулан, илүү дээр болгох гэж ажиллах ба Кай болон Лэе яг л цэргийн хуарангийн ахмадууд аятай харагдана. Үрэ ч бас нэг загнуулж, нэг мэтгэлцэж, дунд нь орсон байлаа.
Цагийн зүү арван хоёрыг заахад тэд бэлтгэлээ дуусгав. Бүтэн арав гаран цаг бүгд бүжиглэсэн тул хэн хэнгүй ядарсан нь илт.
"Маргааш бид бүгдээрээ рекламны суртачилгаатай. Үрэ аа, маргааш сайхан амраарай. Тэгээд нөгөөдөр уулзацгаая." гэж Сухо хэллээ.
"Та нар ч бас амрах хэрэгтэй шүү." гээд бэлтгэлийн өрөөнөөс гарав.
Тэр бэлтгэлийн үеэр Сэүн түүнийг ширтэхийг мэдэрсэн боловч нэг их тоогоогүй.
Нээрээ...
Сая л нэг өглөөнөөс хойш утсаа нээгээгүй гэдгээ саналаа. Цүнхнээсээ утсаа гаргахад түүний утас хариугүй унтрах гэж буй харагдана.
Зурвас, дуудлага...
Жон Жинсүтэй хоёр удаа ярьсан?
***
- Байна уу?
- Байна.
- Өдрийн мэнд.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...