-аео- Пак Үрэ жирэмсэн байж магадгүй. Саяхан Сэүн тэр хоёрыг гэрээсээ цуг гарахыг харсан. Гэтэл Үрэгийн гэдэс үнэхээр том юм шиг харагдаж байна лээ.
1. Бурхан минь, тэгээд л тууштай зүтгээд байж л дээ.
2. У Сэүн, алтан макнэ гээд чамайг ямар их хайрладаг билээ дээ. Хэдий эрх, жоохон байж болох ч чи чинь насанд хүрсэн эр хүн биз дээ? Бүр үерхэлийг чинь хүртэл зөвшөөрөх гэж байхад яаж ингэж чадаж байна аа? Үерхэл, гэрлэлт, хүүхэд гэсэн дараалал мэдэхгүй юу?
3. Пак Үрэ түүнийг зүгээр л жирэмсэн гэдгээрээ тушчихсан хэрэг үү? Тэгээд л зөвшөөрөхөөс аргаүй болж л дээ. Үри Сэүнние...
4. Амралт авсан нь үүнтэй холбоотой байж. Хамтарсан тоглолт хийж байхдаа л үүнийг төлөвлөсөн бололтой. Пак Үрэ гэж үнэг шиг хүүхэн үнэхээр аймар юм аа.
5. Тэднийг цуг СМ-ээс гарга. Алдартнууд байж ингэж болж байгаа юм уу?
6. Үндэсний хамтлагийн гишүүн байж ингэж болохгүй, тийм биз? Түүний хоморгонд өртөж буй хамтлагийнхан нь өрөвдөлтэй юм.
7. Хэрвээ би тэдний оронд байсан бол ирээдүйтэй хамтлагтаа ингэж дараа бололгүй гарах байсан юм.
8. Би өөр хамтлагийн дэмжигч л дээ. Гэхдээ тэр ичгүүргүй юм. Ичих нүүртэй бол ингэж асуудал дагуулахгүй байсан байх.
9. За, тэгвэл би дэмжигч байхаа больж байна.
10. Бүх зүйл Пак Үрэгээс л боллоо. Дургүй хүрмээр юм. Тэр надад анхнаасаа л таалагддаггүй байсан. Одоо бол бүр ч таалагдахгүй байна.
***
Үрэ хар дарсан зүүдэндээ тийчлэн шөнө дунд сэрлээ.
"Би тийм хүн биш." гэж чангаар хэлэхэд түүний хүйтэн хөлс цутгажээ.
Тэгээд гүнзгий амьсгаа авч, хажуу дахь хоосон зайгаа тэмтрэн, "Ирээгүй байгаа байх нь ээ." гэж амандаа зөөлөн шивнэв.
Тэр хэсэг дээш харан хэвтээд, өндийн хойш ороо налж, нүдээ анин суухад түрүүний зүүд л бодогдоно.
Түүний зүүдэнд маш олон хүмүүс түүн рүү чичилж байсан ба аймшигтай үгээр давшилж байжээ. Энэ зүүд нь унтахынхаа өмнө уншсан мэдээний сэтгэгдлүүдээс болсон гэдгийг тэр мэдэх боловч өөрийгөө тайвшруулж үл чадна. Мөн тэр мэдээ тархсанаас хойш Үрэгийн саяхан сольсон утсанд ч маш олон зурвас, дуудлагууд ирдэг болсон бөгөөд энэ нь түүнийг бүр л их айлгаж байв.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...