-аео"Ер нь бидний охин хэнтэй нь илүү адилхан байх бол?" гэсээр Сэүн Үрэгийн дээрээс хөнжил хучаад, халуун цай гарт нь атгууллаа.
"Чи өөрөө юу гэж бодож байгаа юм дээ?"
Үнэндээ яг У Сэүний эмэгтэй жижигхэн хувилбарыг төрүүлмээр байна.
"Биднийг хоёуланг нь дуурайсан байвал яах уу?" гээд Сэүн урд нь сууж, хөлийнх нь хаванг зөөлөн илнэ.
"Тэгэхээр чинь царай муутай болчихно шүү дээ." гээд Үрэ царайгаа ярвайлгавал Сэүн хамраас нь чимхээд,
"Яагаад? Хоёр царайлаг хүнээс царай муутай хүүхэд гарахгүй биз дээ?"
"Чи бод л доо." гээд Үрэ агаар дээр гараараа дүрсэлж эхэллээ.
"Жишээ нь гэвэл минийх шиг ийм нүүрний хэлбэр дээр чинийх шиг хамартай байвал яах уу? Бусад зүйл нь ямар ч байсан зохилдлогогүй харагдана." гэхэд Сэүн түүний дүрсэлсэн хэсгийг гараараа гөвөөд,
"Тэгвэл минийх шиг царайтай, минийх шиг хамар, ам, нүдтэй охин гарч ирэх байх. Үнэхээр хөөрхөн байна даа.
Гэхдээ тэгэхээр чинь манай охиныг хамаагүй хөвгүүд оролдох юм биш үү? Миний л охин байх хэрэгтэй юмсан. Явж явж нөгөө хөвгүүн нь нялуун юм байж таараад, 'миний охин' гэж өхөөрдөж дуудвал яана. Би лав охиноо өөр залууд өгч чадахгүй юм байна..." гэсээр бодол болвол Үрэ түүний гараараа дүрсэлсэн хэсгийг арилгах мэт үйлдэл хийгээд,
"Үгүй ээ, чиний царай чинь эрэгтэй хүнд л тохирсон царай. Тэгэхээр харж бай. Яг минийх шиг ийм нүүрний хэлбэр, хацартай, уруул, нүд, хамартай охин байвал үнэхээр царайлаг байх болно. Тийм биз дээ?"
"Харж л байя. Хэнтэй нь илүү адилхан байх бол доо?" гээд Сэүн амаа жимийлгэн суухад Үрэ гараа сунган, "Мөрийцөх үү?" гэхэд Сэүн "Юугаар?"
"Тэр үед нь л шийдье. Гэхдээ юу ч байсан биелүүлнэ шүү дээ."
"Мэдээж."
Тэд хоёулаа нэгнийхээ гарыг чангаар атган, инээмсэглэнэ.
***
Сэүн: Жижигхэн Үүрцайхтай болмоор байна.
Үрэ: Сэүнийг төрөхөөс нь эхлээд том болох хүртэл цуг байж чадаагүйгээс хойш яг түүнтэй адилхан хүүхэд төрүүлмээр байна.
***
- СМ энтертаймент Пак Үрэ болон У Сэүн нарын үерхэлийг батлалаа.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...