-16

593 58 16
                                    




-аео

Сэүн тэр шөнө юу болсон талаар, Үрэгийн өнгөрсний талаар сонсоход сэтгэл нь эмтэрч, цээжин дотроо өөрийгөө хэдэн мянган удаа алах шиг боллоо. Түүний царайны хувирал үнэхээр ноцтой харагдсан бөгөөд жижигхэн зүйлээс болж муухай аашилсандаа үнэхээр яах учраа олохгүй байв.

"Анхнаасаа л хэлэх хэрэгтэй зүйл байсан байгаа биз? Хүнд ярих үнэхээр хэцүү байсан болохоор. Бас иймэрхүү зүйл хэлчихвэл чамд хэцүү байх юм болов уу гээд хэлж чадаагүй юм." гэхэд ахиад түүний хоолой зангирна.

"Намайг уучлаарай, үнэхээр үнэхээр уучлаарай." гээд Сэүн түүний гарыг барин, толгой бөхийлөө.

Би түүнд ийм зүйл хийчхээд яаж уурлаж чадав аа? Түүнд ямар хэцүү байсан бол оо? Ийм байж би түүнд хайртай гэж яаж хэлэх юм бэ? Түүнийг хайрлаж, хамгаалж чадна гэж яаж итгэлтэй байх юм бэ? Жинхэнэ новш нь би байж.

Үрэ харин түүний өөдөөс юу гэх ёстойгоо үнэхээр ойлгохгүй байлаа. Хэсэг ийм байдалтай байсны эцэст түүний гарыг атгаад,

"Одоо зүгээр дээ. Ингээд сэтгэлдээ хадгалсан зүйлээ хэлчихсэн болохоор чамд үнэхээр сэтгэл амар санагдаж байна. Одоо надад хүүхэд маань байна. Хэрвээ чи миний дэргэд байна гэвэл би чамайг уучилна.

Энэ муухай дурсамжийг би арилгахыг хүсч байгаа ч чадахгүй болохоор зүгээр л эвлэрье. Эвлэрээд урагшаа харцгаая.

Битгий өөрийгөө тэгж их буруутгаарай. Сухо ах тэр өдөр чамайг өмнө нь ууж байгаагүйгээрээ их уусан гэж хэлсэн. Архи угаасаа хүний доторх бүх муу муухайг гаргаж ирдэг шүү дээ." гэв.

"Үнэхээр уучилна гэж үү?"

"Тийм ээ." гэхэд Сэүн толгойгоо өргөлөө. Тэр Үрэгийн зоригтой харц руу ширтээд, түүний энгэртээ наан тэврэв.

"Би ахин хэзээ ч чамайг өвтгөх зүйл хийхгүй гэж амлаж байна. Одооноос чиний төлөө, бас хүүхдийнхээ төлөө амьдрах болно. Надад ахин нэг боломж өгсөнд үнэхээр их баярлалаа."

***

Сэүн Үрэгийн гараас атган удтал суугаад, эцэст нь арай дээр болсон мэт аашлах ч сэтгэлдээ өөрийгөө зовоосон хэвээр байлаа. Үрэ ч түүнд хугацаа хэрэгтэй гэж бодоод илүү зүйл хийсэнгүй.

Тэд цугтаа доош бууж Эксогийн өрөөнд очиход ах нар нь бүгд тус тусын зүйлийг хийсээр байх бол Сэүн Үрэгийн гараас барьсан чигтээ хоолойгоо засахад бүгд түүн рүү харлаа.

I'm not like this /MGL/Where stories live. Discover now