-20

446 50 4
                                    


-аео

"Байнга ингэдэг юм уу?" гэж нуруун дээр нь даран зогсохдоо Сэүн хөмсгөө зангидан  байлаа. Үрэгийн хордлого дуусаагүй бөгөөд түрүүхэн Сэүний авчирсан хоолноос болоод бөөлжиж байгаа юм. 

"Байнга ч бас биш л дээ. Гэхдээ ахиж битгий хурц үнэртэй юм авчраарай." 

Үрэ нулимс нь цийлэгнэн, амьсгаа авахынхаа дундуур ийн хэллээ. Тэр цээжин дээрээ гараа тавин, урт амьсгаа авах ч дотор нь ахин эвгүйрхэнэ. 

"За ойлголоо. Дахиж ингэхгүй ээ. Хордлого эхний хэдэн сард л байдаг гэсэн биз дээ?" 

"Мэдэхгүй ээ, хүний биеийн онцлогоос бас хамаардаг гээд байсан." гээд ахин огиж, хойш суултуур луу тонгойлоо. 

***

Сэүн өглөө нүдээ нээхдээ л инээмсэглэж байв. Учир нь тэр зүүдлээгүй хайртай эмэгтэй нь яг хажууд нь унтаж байна шүү дээ. 

Үрэгийн асуудлаас болоод чөлөөтэй тэвэрч, илж таалж болохгүй ч тэр сэтгэл хангалуун байгаа. Шалтгааныг нь мэдэх тул яарахгүй, өөртөө бас түүнд эргэлзэхгүй. Хамтдаа аажмаар үүнийг засах гэж хичээсээр, бас урагшилсаар. Хамгийн гол нь хамтдаа. 

Тэр ил гарсан хэвлий хэсгийг нь хучих гэснээ үл ялиг томорсон байхыг нь хараад, сэтгэл нь догдлоод л явчихав. Жижигхэн гэхдээ онцгой нэгэн байгаа гэдгээ мэдэгдэж эхлэж байна шүү дээ. 

"Миний хүүхэд битгий их хордлого өгөөрэй за юу? Ээж нь ингээд байхаар өвдөж байгаа шүү дээ. Ээж нь чамайг гэдсэнд нь байгаа болохоор зөндөө амттай юм идэж, бас чамд өгмөөр байгаа. Хэрвээ аавынхаа үгэнд орвол би чамайг гарч ирэхээр зөндөө амттай юм авч өгнө. Тэгээд ээжийг чинь, бас чамайг зөндөө эрхлүүлнэ." гэж хошуугаа унжуулан ярих хүн бараг өөрөө хүүхэддээ эрхэлж буй мэт харагдана. 

Энд амьд хүн, бүр миний хүүхэд байгаа гэж бодохоор итгэмээргүй юм. Эхлэл нь тийм сайхан байгаагүй ч түүнийг ирсэнд үнэхээр их, маш их баяртай байна. 

Үрэ алгуурхан нүдээ цавчилсаар сэрээд "Юу хийж байгаа юм?" гэж гэдсэн дээр нь байсан гарыг холдуулангаа нойрмог хоолойгоор хэллээ. 

"Томорчихсон байна." гээд Сэүн гараа буцаан, гэдсэн дээр нь тавих нь гижгийг нь хүргэх шиг болсонд Үрэ түүнээс жоохон холдов. 

"Тэгээд яасан юм? Хараад л байсан юм уу?" 

Тэр цамцаа доошлуулаад, хөнжлөө урдаа тэвэрлээ. 

I'm not like this /MGL/Where stories live. Discover now