-аео
"Ким Кай энэ чинь надад таалагдахгүй байна." гэж чанга дуугарсаар дээш бослоо.
"Ямар чанга юм бэ? Таалагдахгүй байвал яв л даа."
Кай чихээ дарсаар хачин царайлна.
"Тэгээд тэднийг надаас илүүд үзэж байгаа юм уу?"
"Чамайг бодвол хамаагүй дээр хүмүүс шүү. Тэгээд ч би авчиръя гэж хэлээгүй. Чи өөрөө л дурандаа дагаж ирсэн. Яваач дээ. Хэцүү юм." гэхэд нөгөө бүсгүй цүнхээ шүүрээд, хурдан хурдан алхсаар гарлаа.
"Зүгээр юм уу?" гэж Сухо хэлэхэд Кай толгой дохиод,
"Тийм ээ зүгээр. Ядаргаатай байсан юм. Сайн л биз. Хэзээ нэгэн цагт тэнэгтэж яваад заяаныхаа ханьтайгаа таарчих л байлгүй. Тэр маань нэг газар над шиг ингээд зугаацаж яваа. Эхлээд залуу насаа сайхан өнгөрөөнө. Тэгээд бидний зам огтлолцох байлгүй дээ." гээд урагш ширээ рүү ойртон суулаа.
***
"Бие сайтай гээд байсан чинь яасан? Эмнэлэг явъя." гэж Үрэг түшин, босгох гэнэ.
"Хэрэггүй ээ, ядаж л тоглолтоо дуусгаж чадлаа шүү дээ. Надад зүгээр л хөнжил аваад ир. Жоохон унтчихъя. Тэгээд гайгүй болчихно." гээд Үрэ ор луугаа очиж хэвтлээ.
Сэүн харин хөнжил гаргаж түүний дээр хучаад, утсаа аван өрөөнөөс гарав.
- Хён, ханиад хүрээд, халуурч байгаа хүнд юу өгөх хэрэгтэй вэ?
- Бие нь тааруухан харагдсан. Үрэ өвдчихсөн юм уу?
- Тийм ээ, ханиад хүрчихсэн.
- Өө баларсан юм. Хүйтэн усаар алчуур норгож тавиад, халуун шөл хийж өг. Жирэмсэн болохоор хамаагүй эм хэрэглэж болохгүй байх аа.
- За.
Сэүн утсаа таслаад, шуудхан угаалгын өрөө орлоо. Савтай хүйтэн ус, алчуур авчирч хажууд нь суугаад, толгойг нь илнэ.
Үрэ бүр л хөнжил рүүгээ шигдэн, бага зэрэг чичрэх нь түүний санааг улам л их зовоох бөгөөд ийм үед яах ёстойгоо ч сайн ойлгохгүй Сухогийн хэлсний дагуу л хийх гэж хичээв.
Алчуураа тавьчхаад гал тогоо руу орж шөл хийх гэсэн ч хийж чадахгүй болохоор ээж рүүгээ залгалаа.
- Ээж ээ, өвдсөн хүнд ямар шөл хийж өгөх хэрэгтэй вэ?
- Бие нь өвдсөн юм уу? Ээж нь яваад очих уу?
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...