-36

316 47 4
                                    


-аео

Сэүн төрөх өрөөний гадна ирээд, чадахаараа л өөрийгөө тайвшруулна. 

Түүний бодол хоёр хуваагдаж, нэг хэсэг нь хамаг л муу зүйлсийг бодох бол нөгөөх нь аль болох сайн талаас нь ятгах гэж оролдож байв. 

Тэр сандал дээр суугаад, нүдээ анин Үрэгийн талаар бодоход өнөөх залуу түүний мөрөн дээр гараа тавилаа. 

"Эхнэр чинь их хүчтэй болохоор мэдээж даваад гарах байх." 

Тэр арай дээр болон, итгэхээр шийдээд, Үрэгийн утсыг халааснаасаа гаргав. Тэгээд дэлгэцийг нь асаахад маш олон зурвас, дуудлага ирсэн харагдана. 

Сэүн хөмсгөө зангидан, бүгдийг нь гүйлгэн хараад, түүний яагаад зугтах болсныг ойлгох шиг болов. 

Ийм зүйл болж байхад би мэдээгүй байж. 

Ажил, ажил гээд түүний ямар байгааг ч анзаараагүй байж. 

Үнэхээр бүх зүйлээ зориулна, хамгаална гэчхээд чадаж байгаа нь энэ үү? 

Тэр өөрийгөө зэмлэсээр суухад өрөөнөөс орилох чимээ гарч эхлэлээ. 

"За, сайн дүлээрэй. Чи чадна аа." гэж эмч хэлэхэд Үрэ чангаар орилон, дүлж байв. 

Тэгээд гараараа орны хажуугийн бариулаас сайтан барина. Тэр хоёроос гурван удаа дүлэхэд л хамаг тэнхээ нь барагдсан байлаа. 

Ээж ээ? Төрөхөд ийм хэцүү байдаг юм уу? Та энэ их өвдөлтийг давж байж намайг төрүүлсэн хэрэг үү? 

Би үнэхээр мэддэггүй байжээ. Таныг ийм зүйл туулсан гэдгийг.

Бүр дэргэд чинь хэн ч үлдээгүй байхад л үүнийг тэссэн гэхээр та үнэхээр мундаг юм. 

Намайг төрүүлэх гэж ингэж их зүдэрч байхад чинь би яагаад таныгаа олон удаа баярлуулж чадаагүй юм бол оо? Үргэлж л санааг чинь зовоож байдаг. 

Би тандаа үнэхээр үнэхээр их хайртай гэж яагаад олон удаа хэлж байгаагүй юм бол? Би танд хэлэх хэрэгтэй байжээ. 

Ээж ээ, би энэ бүхнийг давж гарч чадах болов уу? Тан шигээ хүчтэй байж чадах юм болов уу? 

Охиноо төрүүлээд, түүний анхны инээмсэглэл, анхны мөлхөлт, анхны алхам, анхны үг гээд анхны бүхэнд нь хамт байж, "ээж ээ?" гэж хэлэх хоолойг нь сонсмоор байна. 

Гэхдээ үнэхээр их өвдөж байна. 

Үрэ цаг орчим дүлэн, орилсон ч төрж чадалгүй хэвээр. Удалгүй түүний бие хүндрэн, ухаан санаа нь орж гарч эхэлсэн ба бараг л бууж өгөөд байхад нь Сэүн орж ирэв. Тэр Үрэгийн хажууд очоод, гарыг нь барьж, юм хэлсээр байх боловч тасалдан Үрэ түүнийг нь ойлгох ч сөхөөгүй байлаа. 

I'm not like this /MGL/Where stories live. Discover now