-аеоҮрэ гэртээ ирчхээд шуудхан хувцсаа тайлж шидлээ. Тэр бариу хувцас, албаны хувцсанд дургүй. Дээрээс нь хөх нь томорч, ойр ойрхон угаалгын өрөө гүйх болсон бөгөөд хоолны хордлого ч түүнийг нэлээн зовооно.
Ийм үед хань болох ч хүнгүй ганцаар байгаа нь хэцүү.
Үүнээс гадна түүний сэтгэлийг зовоох нэг асуудал бий. Гурван сарын дараа гэхэд ээж нь түүн дээр ирнэ гэж ярьсан байтал жирэмсэн хүлээж авах нь байна.
Ээж нь ч бас ганц бие ээжийн зовлонг мэдэх тул охиноо ийм болгохгүйг үргэлж захьдаг байлаа. Харин Үрэ өөдөөс нь эр хүнтэй суухгүй гэсээр өдийг хүрсэн юм.
Гэтэл нэг л өдөр Сэүн гарч ирээд, бүх бодол нь өөрчлөгдчихсөн.
Түүний гаргасан хамгийн зөв шийдвэр бол хэзээ ч хүүхдээ авахуулах талаар бодоогүй юм. Тэр анх мэдсэнээсээ хойш л төрүүлнэ гэдэгтээ бат зогссон. Ээжийгээ ирнэ гэдэг мэдээг сонсохдоо ч үүнийгээ өөрчлөөгүй юм.
Мэдээж тэр загнуулна, уурлуулна. Гэхдээ заавал төрүүлнэ гэж бодсоор байлаа.
Хэсэг хувцасгүй зөөлөн орон дээрээ хөлбөрч байгаад, босч хамгийн сул хувцаснуудаа өмсөв. Тэгээд дууныхаа өрөөнд орж, дэвтрээ дэлгэн, гитар авч суулаа.
Түүний уянгалаг хоолой өрөөг дүүргэх боловч сэтгэл нь цаанаасаа гунигт автаж, хөгжмийн хэмнэл ч түүнтэй нэгдэнэ.
Сэүнийг орхисон тэр цагаас эхлээд аз жаргалтай, цоглог дуунаас хагацан, яг л сэтгэлээ уудлах мэт үнэнчээр өөрийгөө илэрхийлж, гунигаа хуваалцсан билээ. Тэгэх бүрт арай дээр болох атлаа нөхцөл байдал огтоос өөрчлөгдөөгүй хэвээрээ л байна.
***
Нэг л мэдэхэд утасны сэрүүлэг өрөөгөөр нэг хангинан, босох цаг болсныг илтгэнэ. Үрэ босч утсаа аваад, нэг санаа алдан, угаалгын өрөө орлоо. Тэр энгийн үед цэв хүйтэн усанд орох байсан ч одоо бол арай амь орсон гэмээр бүлээхэн усанд зогсоно.
Усанд орчхоод гарч ирэхэд менежер эгч аль хэдийн ирсэн байлаа. Тэрээр өнөөдрийн төлөвлөгөөг тайлбарлан, зогсоход Үрэ сонсож байснаа
"Орой Жинсүтэй уулзана." гэж хэлэв.
"Арай?"
"Биш ээ, зүгээр л уулзаж байгаа юм."
"Гэхдээ Монгол явахаасаа өмнө яг хаана амьдарсан юм бэ? Надад хүртэл хэлээгүй."
"Эгч ээ, дахиад битгий энэ талаар ярь л даа. Болно шүү дээ. Та бараг л өглөө бүр энэ талаар асууж байна. Залхдаггүй хэрэг үү?" гээд тэр гал тогоо орон, идэж болох зүйл хайлаа.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...