-аео
- Пак Үрэ завсарлага авснаасаа хойш анх удаа гарч ирлээ. Тэрээр өчигдөр ээжийгээ онгоцны буудлаас тосч авсан бөгөөд бие хамгаалагч, менежергүйгээр өөрийнхөө машинаар явж байсан.
Зураг 1, Зураг 2
1. [+1045 -12] Жоохон таргалчхаа юу даа?
2. [+512 -3018] Гэхдээ ээжийг нь харж байсан ч аав нь байдаг юм уу? Эцэггүй?
3. [+1083 -45] Ээжийгээ тэврээд нүдээрээ инээж байгааг нь хараач ээ.
4. [+621 -54] Сул хувцасласан хэдий ч таргалсан нь харагдаж байна. Хоолны дэглэм гэлгүй юу хүссэнээ идэж байгаа байх даа? Сайн идээд, сайн амраад ирээрэй.
5. [+1745 -1956] Зарим бүр өвдчихсөн, хэцүү зүйл тохиолдсон хүмүүс хүртэл амралт авахгүй байхад тэр яг яасан гэж ингэж хүссэнээрээ байгаад байгаа юм бэ? Хачин санагдаж байна. СМ ч гэсэн бусдыг нь шахаж байж түүнийг зүгээр л амраагаад байгаа хэрэг үү? Түүнээс илүү амралт хэрэгтэй хүмүүс байна.
6. [+447 -797] Надад таалагдахгүй хэвээрээ л байх чинь. Ийм өөрийгөө бодсон хүний юунд нь дурладаг байна аа? Шүтэн бишрэгчдээ ч тоохгүй өөрийн амрыг бодоод амраад яваад байх юм. Залуухан байж хөдөлмөрлөх хэрэгтэй.
7. [+321 -65] Ээж нь залуухан юм аа. Хэдтэй юм бол? Охинтойгоо ч их адилхан харагдаж байна.
8. [+1428 -74] Ээж нь ирэх гээд завсарласан юм болов уу? Уулзаагүй их удсан биз дээ? Сүүлд хоёр билүү гурван жилийн өмнө ээжтэйгээ гадаадад уулзсан байсан.
9. [+1127 -65] Харсандаа баяртай байна аа. Дуунуудыг нь өдөр бүр сонсож байгаа ч санаад байх юм.
10. [+1849 -17] Ээжтэйгээ цагийг сайхан өнгөрөөгөөрэй. Тэр ч гэсэн ээжтэйгээ цуг байхыг хүсдэг л байлгүй дээ. Хэрвээ ингээгүй байсан бол өдийд юун өөрөө ингэж тосох. Бараг уулзаж ч чадахгүй байх байсан даа.
***
Сэүн яахаа мэдэхгүй байсан боловч эргэж хараад, "Тийм зүйл болоогүй ээ."
"Тэгээд угаасаа ийм улаан хацартай юм уу? Хөөх зурагнаасаа үнэхээр өөр юм аа."
"Ээж ээ, зүгээр л жоохон улайчихсан байхгүй юу даа. За тийшээ сууцгаая." гээд Үрэ ээжийгээ сугадан, сандал руу суулаа.
"За тэгэхээр одоо өөрийгөө танилцуулна даа."
"А-аан за. Намайг У Сэүн гэдэг. Тэгээд... тэгээд..."
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...