-04

580 70 7
                                    




-аео

"Залуус аа, одоо би зураг авахуулах ёстой. Маргааш өглөө албан ёсоор эхлэцгээе." гээд Үрэ өрөөнөөс гарав. Бусад нь ч түүнийг үдэж өглөө.

Ажилтай нь үнэн ч цаг хангалттай байсан юм. Харин Үрэд л Сэүнийг хараад суух тухгүй санагдсан хэрэг.

Чам руу туйлын ихээр тэмүүлж байсан сэтгэлийн минь хариуд яагаад тийм зүйл хийсэн юм бэ?

Үнэндээ чамайг харах бүрт тэр новшийн үе санаанд орж байгаа ч үүнийгээ санах ч үгүй байгаа нь чамайг бүр адгийн байдалд оруулж байна.

Эрэгтэй хүний тэр адгийн шаар шиг занг нь бараг л мартах гэж байсан юмсан. Гэтэл чи ахиад сануулчихсан.

Тэр цээжээ даран, гүнзгий амьсгаа авсаар алхана.

***

"Сэүн аа, чи согтуу байна. Боль л доо, гуйя тэгэх үү?"

"Яагаад намайг биедээ хүргэдэггүй юм бэ? Надад итгэдэггүй юм уу?"

"Үгүй ээ, би--"

Тэр намайг огт сонсолгүй дайрсан хэвээр байв. Шуудхан ор луу шидэгдэхэд арван жилийн өмнө хойд эцэгтээ хүчирхийлүүлж байсан мөч зурсхийнэ.

Миний дээр гарч, уруулыг минь чангаар нь үнсэх нь үнэхээр аймшигтай байна. Би айж байна. У Сэүн, би...

Үрэгийн нүдэнд нулимс цийлэгнэсээр зүүднээсээ сэрлээ.

"Зүгээр биз дээ? Нулимс чинь."

Менежер эгч түүнийг харан, санаа зовж байх аж.

"Тийм ээ, зүгээр л..."

Түүний цээжин дотор ямар нэг хүнд зүйл буглах мэт мэдрэмж төрсөөр, амьсгал нь давхцана.

Амьсгалахад хэцүү байна.

"Алив, тайвшир даа. Сая ердөө зүүд байлаа шүү дээ. Чамайг яах ч үгүй."

Тэр Үрэг тэврээд, зөөлнөөр нурууг минь илнэ.

"Өнөөдрийнхөө төлөвлөгөөг цуцлах уу? Бие чинь муу байна гэж хэлж болно."

"Үгүй ээ, зүгээр. Хүнд төвөг болмооргүй байна."

"Нулимсаа арччих." гээд гараа сунган, цаас авч өгөхөд нь Үрэ нулимсаа арчлаа.

Бууж өгөхийг хүсэхгүй байна.

Тэр сэтгэлээ чангалаад, машинаасаа буун, зураг авалтын газар орлоо.

"Хөөх, Үрэ аа. Би өнөөдрийн зураг дээр ажиллана. Дахиад хамтрахдаа баяртай байна."

I'm not like this /MGL/Where stories live. Discover now