-24

385 50 24
                                    


-аео

"Сараа? Энийг чамд. Чи өнөөдөр сайхан харагдаж байна." гээд цэцгийн баглаа сунгах залуу эмэгтэйн сэтгэлийг дэвэргэж, дурлалаа илүү гүн болгоно. 

Тэд нэгнийхээ дэргэд байхдаа л жаргалтай байдаг байсан. Гэхдээ үүнийг хайр гэж нэрлэж болохгүй байх. Хайр үргэлж, үүрд үргэлжилдэг бол тэднийх шиг дурлал хоромхон зуурынх байдаг юм. Нэгнээ маш их хүснэ, шунана, өөрийн болгоно. Үүнээс цааш үргэлжлэхгүй. Хоёулаа биш юм аа гэхэд аль нэг нь уйдаж дуусгавар болдог. 

Харилцаа нь ийм л энгийн дурлал байсан байх. 

Зарим нэг зүйл арай эрт эхэлчихсэн л болохоос биш.

Хамтдаа цагийг өнгөрөөх гэж эцэг, эх бүгдээ зөрөн байж нэг гэрт орсон. Хоёул ажилгүй, орлогогүй атлаа амьдралын далайд завь ч үгүй, сэлүүр ч үгүй сэлэх гэж үзсэн. 

Эхэндээ сайхан л байсан байх. Ердөө л цуг байвал бүх зүйл аз жаргалтай болох шиг байсан ч энэ бүхэн хангалтгүй гэдгийг ч удалгүй мэдэрсэн. 

Нэг нь сургуулиасаа чөлөө авч, нөгөө нь ажлын цагаа ихэсгэн хоёр талд хичээсэн ч энэ үедээ дурлалынхөө төгсгөлийг хийчихэв. 

Харин шуудхан хоёр тийш болох гэхэд асуудал гарч ирсэн. Нэгэнт дуусч байгаагаа сэтгэлдээ мэдэрсэн атлаа "жирэмсэн" гэсэн эмчийн бичигтэй болчихсон. 

Тийм ээ, тэр жижигхэн хэрнээ том утгатай цаас бүхнийг бүр эцэслэсэн. 

Нэгийг нь явуулж, нөгөөг нь үлдээлээ. Үлдсэн нэг нь шаналж, үлдээсэн нэг нь эрх чөлөөг мэдэрлээ. 

Тэгээд л дууссан. 

***

Итгэлгүй гэгч нь хаалга онгойлгон орохдоо ер бусын хүйтнийг мэдэрч билээ. 

Үрэгийн ээж хундаганд улаан дарс хундагалан ууж суухдаа өөрийн өнгөрсөнд хучигджээ. Толгойд нь хуучин дурсамж хөглөрч, ирээдүй гэх хугацаанаас хомсолсоор. 

Гэхдээ тэр хүүхдийг харахад ер тэгж мэдрэгдэхгүй юм. 

Сэтгэл зөвтгөж, тархи буруутгаж байна. Яг хорь гаран жилийн өмнөх шиг атлаа огт өөр санагдах нь эргэлзээтэй. 

Тэр хундагаа гартаа эргүүлэн сууснаа ширээн дээр тавиад, босч охиныхоо өрөө рүү орлоо. 

Нулимс нь урсангаа хатаж нүднийх нь доод хэсэгт тогтчихсоныг үзээд түүний сэтгэл эмзэглэвч шийдвэрээ гаргаж дийлэхгүй хэвээр. 

I'm not like this /MGL/Where stories live. Discover now