-26

375 49 8
                                    


-аео

Өглөө хаалгыг нь зөөлөн тогших чимээгээр Үрэгийн ээж хаалга нээв. 

Тэр гартаа том ууттай зүйл барьсан Сэүнийг хараад, "Чи энд юу хийж байгаа юм?" 

"Нөгөө юу..." гэхэд Үрэгийн ээж нүдээ эргэлдүүлэн, 

"Чи Солонгос хүн гэхэд үгийн сан их бага юм аа. Үргэлж л нөгөө гэх юм. Бас чамд ажил гэж их юм байдаг биз дээ? Үрэ шиг завсарлага аваагүй л байлтай. Ажил төрлөө хийгээч. Миний мэдэхийн ойрын хэд хоног л эргэлдлээ. Бас өчигдөр шөнө үүрээр зөвшөөрч байхад өглөөний ес ч болоогүй хүрээд ирэх юм." гээд нэг эвшээлээ. 

"Үрэ өглөөгүүр хоолны дуршил ихтэй болчихсон болохоор хоол авчирсан юм л даа." 

Тэр барьсан зүйл рүү нь хараад, "За ор доо. Цаадах чинь сэрээгүй байгаа. Ингэхэд гурван хүнд хүрэх хоол авчирсан юм байгаа биз дээ? Порц багатай харагдаад байх юм." 

"Юу Үрэд л авчирсан шүү дээ. Өөртөө бас танд авахаа мартчихаж." 

"За зүгээр дээ. Би өөрөө хоол хийчихье. Идвэл идээрэй." гээд угаалгын өрөө рүү явав. 

Толгойд нь зөвхөн Үрэгийн талаарх бодол байдагт нь баярламаар ч бусдыг нь бүгдийг нь мартчихдаг гэхээр бага зэрэг хачин ч юм шиг. 

***

"Сэүн аа?" гээд Үрэ түүний гарт зүүгдэн ахин нүдээ аниснаа гэнэт гайхан, 

"Чи энд юу хийж байгаа юм?" гэж нойрон дундаа хэлэхэд Сэүн түүний гэдсээр нь тэврээд, духан дээр нь үнсэв. 

"Чамд хоол авчирсан юм. Нойр нь ханасан уу?" 

"Ханаагүй ээ, одоо ахиад жоохон унтчихъя." 

Сэүн инээгээд гараа түүнээс салган, хүзүүн доогуур нь хийж, өөртөө ойртууллаа. 

Үрэ ахиад цаг гаран унтаад сэрэхэд Сэүн түүнийг ширтээд хэвтэж байв. 

"Би хэр удаан унтсан бэ?" 

"Удаагүй ээ. Би чамд хоол авчирсан. Босох уу?" гээд түүнийг зөөлөн дээш босгов. 

Түүний үс нь сэгсийж, нүд нь хавдаад, хацар нь илт томорсон байсанд Сэүн үсийг нь илэн, "Хөөрхөн юм аа." гэж хэллээ. Үрэ нэг хөмсгөө өргөснөө хажууд нь байсан утсаа авч өөрийгөө хараад, "Тавлаад байна уу? Үнэн бүтэхгүй юм сэрж байхад чинь" 

Тэр босч угаалгын өрөө орох замдаа жин дээр зогссоноо нүдээ онийлгон харлаа. 

"Би 58 кг болчихсон байна." гэж амаа даран зогсоно. 

I'm not like this /MGL/Where stories live. Discover now