-аеоНэг сар. У Сэүний гэрээс бүх зүйлээ авч явж, түүнийг орхих гэснээс хойш нэг сар өнгөрсөн байна...
"Та нар таних байх. Өмнөх жилийн хамгийн нэр хүндтэй эмэгтэй од Пак Үрэ.
Өнөөдрөөс та нарын шинэ цомог дээр цуг ажиллана. Өглөөхөн СМЭ-тай гэрээгээ байгуулахад захирал шууд та нартай хамтрах санал тавьж, зөвшөөрсөн юм.
Анх удаа хэн нэгэнтэй хамтарч цомгийн бүх дуун дээр ажиллаж байгаа учраас бүгд их анхаарал хандуулж байгаа шүү."
Эксогийн менежер бэлтгэлийн өрөөнд Үрэг авчран, танилцуулж байв.
"Пак Үрэ гэдэг. Хамтарч ажиллах болсондоо үнэхээр баяртай байна." гэж тэдэнд бөхийн, мэндэллээ.
Сэүнээс бусад нь түүн рүү инээмсэглэн зогсоно. Түүний Үрэг харахыг хүсээгүй гэдэг нь харваас илт.
"Бён Бэкхён, чиний дуу, бүжиг, авахуулсан зургуудыг чинь зөндөө харсан. Хамтраад үнэхээр сайн бүтээл гаргацгаая." гээд Бэкхён хамгийн түрүүнд түүнтэй мэндэллээ.
Гарыг нь барин, томоос том инээмсэглэх нь Үрэд өхөөрдөм санагдаж, нарийхан зөөлхөн гарыг нь гайхаж байв.
"Чэн, баяртай байна."
"Сухо, үнэхээр алдартай эмэгтэйтэй хамтрах бололтой."
"Шиүмин, таатай байна."
"Лэе, чадварыг чинь олон удаа харсан."
"Кай, манай энтертайментад орсонд чинь баяртай байна. Биднийг хайрладаг хүмүүст илүү гайхалтай зүйл харуулцгаая."
"Ду Кёнсүү. Чиний хоолой надад таалагддаг."
"Пак Чанёол, хоёулаа адилхан овогтой юм байна." гэж бүгд түүнтэй мэндлэх ч Сэүн л муухай харсан чигтээ зогсох аж.
Сухо хажууд нь зогссон Сэүнийг зөөлөн нудраад,
"Мэндлээч, та хоёр олон зураг дээр хамтарч байсан дотно биз дээ?" гэв.
"Сайн уу?"
Дурамжхан ингэж хэлээд, эргэж чимээгүй боллоо.
"Уучлаарай, Сэүн ойрд ер нь жоохон муухай ааштай байгаа юм. Тэгж байгаад гайгүй болчих байх." гэж Сухо засаж хэлэв.
Намайг ингээд мартагдана гэж бодсон бол чи андуурлаа.
Үрэ ингэж бодоод,
"Тийм ээ, илүү дотно болно гэж найдаж байна." гэж инээмсэглэнэ.
Хэцүү байх тусмаа инээмсэглэ гэдэг байх аа.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...