-аеоШөнө дунд Сэүн орж ирээд, өлмий дээрээ гишгэсээр чимээгүйхэн өрөөндөө орж ирлээ. Тэгээд тайван унтаж буй Үрэг харангаа зөөлөн инээмсэглэснээ хувцсаа солиод, хажуугаар нь орон, түүнийг хойноос тэврэв.
Үрэ нойрон дундаа түүн рүү эргэж харан, зөрүүлж тэврээд, "Шинэ жилийн мэнд." гэж шивнэлээ. Сэүн хөлс нь хүртэл бүрэн хатаагүй байхад ирсэн ба тэр нь Үрэд илт мэдрэгдэнэ.
Тэгж их яарч ирсэн юм байх даа?
***
Сэүн охиндоо маш олон зүйлийн талаар ярьж өгөх зуур охин нь өөдөөс нь бүр хоёр ч удаа ахин хөдөлсөн бөгөөд тэгэх бүрт нь илүү урамшин ярина. Удалгүй охин нь хөлөө хөдөлгөхөө болих үед "Ядарчихсан уу? Одоо амар даа. Дараа бүр их юм ярьж өгнө өө." гээд Сэүн дээш өндийв.
"Энэ хүүхэд чамд үнэхээр сайн юм аа." гэхэд Сэүн инээгээд, "Ээждээ ч гэсэн хайртай шүү дээ."
Үрэ санаа алдан, "За, тэр ч мэдэхгүй ээ. Гарч ирэхээр нь л асуухаас биш, эргэлзээтэй шүү дээ. Одоо босъё. Хоол идсэн үү?"
"Идээгүй ээ."
"Тийм их ажилтай байсан юм байж олигтой юм ч идэхгүй. Хоол хийчихсэн байгаа. Халаагаад өгье."
"За. Шүтэн бишрэгчиддээ сайн тоглолт үзүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй шүү дээ. Хичээх гэдэг дотор жингээ барих ч орно." гээд дээш босоход Үрэ ч цуг бослоо. Тэгээд гал тогоо руу явж байснаа "Би жинхэнээсээ угаалгын өрөө орчхоод ирье." гэхэд Сэүн шоолон, "Жирэмсэн болохоор угаалгын өрөөнд тийм их хайртай болчихдог юм уу? Эсвэл надтай байхдаа л ингээд байдаг юм уу?"
"Үнэхээр угаалгын өрөөнөөс хараат болчихдог юм. Би өөрөө ч яагаад ийм болсноо ойлгохгүй байна." гээд хурдан хурдан алхсаар угаалгын өрөө орлоо.
Сэүн гал тогоонд ороход түүнд зориулан маш их хоол бэлдсэн байх бөгөөд ихэнхийг нь амсаагүй байх ажээ.
Намайг хүлээж байсан юм байх даа?
Тэр шөлийг нь халаагуур дээр тавиад, будаагаа халаахад Үрэ угаалгын өрөөнөөс гарч ирэв.
"Ингэхэд ээж хаачсан юм?"
"Гэртээ л байгаа байлгүй дээ. Ирээгүй шүү дээ." гээд ганц хоёр хачирнаас амсан, "Аав, ээж хоёр луу чинь ярих гэсэн ч дугаарыг нь мэдэхгүй болохоор залгаж амжаагүй юм байна."
"Биш ээ, танай ээж. Намайг байхгүйд цуг байсан биз дээ?"
"Аан, манай ээж үү? Тэр өглөө эрт яана ч гэлээ дээ... Юу ч гэсэн нэг хийх юмтай гэж хэлээд л гарсан. Ээж гэхээр чинь бага зэрэг гайхчихлаа."
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...