-37

312 41 2
                                    


-аео

"Тэр хэн билээ?" гэж Үрэ асуухад залуу "Би таныг түрүүн онгоцны буудлаас ирэхэд чинь цуг байсан хүн байгаа юм л даа. Эмнэлэг дээр ирээд, овоо тайвширтал таныг алдчихсан байсан. Утсыг чинь өгөх хэрэгтэй болоод, тэгээд нөхрийг чинь арай тайвшруулж байсан юм. Бага зэрэг утгагүй ярьчих шиг боллоо. 

Ээж болсонд тань баяр хүргэе." гээд дулаахан инээмсэглэлээ. 

"Би түүнийг хамт байгаач гэж асуусан юм л даа." гэж Сэүн хажуугаас нь хэлэхэд Үрэ дээш өндийн,

"Аан, танд үнэхээр их баярлалаа. Яаж сайн талархал илэрхийлэхээ ч мэдэхгүй нь." гэхэд залуу "Тэгж их ёсорхох хэрэггүй дээ. Хүүхдээ эсэн мэнд төрүүлж чадсан тань л хангалттай." 

Тэдний энэ ярианы дараа сувилагч тэдний охиныг тэврэн оруулж ирсэн бөгөөд дээш өндийн суусан Үрэд хүүхдийг нь тэврүүллээ. 

Түүний нүдэнд нь гялалзах нулимсыг Сэүн хуруугаараа зөөлөн арчаад, царай руу эгцлэн толгой дохих нь тэднийг сэтгэлээрээ харьцаж байна уу гэлтэй л харагдана. 

***

"Ингэхэд хүүхдийнхээ юмнуудыг бэлдсэн биз дээ? Одоо гэр лүүгээ явж авчраач." гээд Бэкхён эвшээхэд Сэүн "Юун хүүхдийн юм?" 

"Хүүхэд чинь чиний цамцыг өмсөөд, эмнэлэгээс гарахгүй нь ойлгомжтой шүү дээ. Түүнд өөрт нь тохирсон зүйлс хэрэгтэй." гэж Сухо хэлэхэд Сэүн гайхсаар "Юу? Бэлдэх хэрэгтэй байсан юм уу?" 

"Мэдээж шүү дээ. Одоо хүүхдэд зориулсан дэлгүүр явж, юмнуудыг нь цуглуул." гэж Бэкхён толгой дохисоор хэлээд, бусдадаа "Одоо бид хэдээс бэлтгэлтэй билээ? Харьж амжих цаг байна уу?" гэсээр явлаа. 

Харин Сэүн утсаа гарган, хүүхдэд зориулсан зүйлсийг интернетээр хайна. 

Хүүхдэд зориулсан ийм их зүйл байдаг байх нь ээ. Би тэднийг зүгээр л энгийн хэмжээтэй хувцас өмсчихдөг гэж бодсон юмсан. 

Тэгээд удалгүй годхийн босч, ойрхон дэлгүүр лүү очив. 

Тэр дэлгүүрт орсон цагаасаа л таг хөлдсөн аятай гайхширан зогслоо. 

Өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй бяцхан зүйлсээр хүрээлэгдсэн байх бөгөөд тэднийг бүгдийг нь худалдаад авчихмаар мэдрэмж төрнө. 

Эд нар чинь ямар хөөрхөн зүйлс вэ? Бараг л хүүхэлдэйд таарах юм уу гэмээр жижигхэн юм. 

I'm not like this /MGL/Where stories live. Discover now