-аеоЭнэ үгийг сонссон төдийд л Үрэгийн дотор пал хийгээд явчихлаа. Тэр яах ёстойгоо мэдэхгүй балмагдан, сууна.
"Сая шинжилгээний хариугаар ингэж гарсан юм. Мэдээж эмнэлэг болохоор олон хүний юман дотор маш бага магадлалаар зөрсөн байж магадгүй. Гэхдээ чиний царайг харахад үнэн бололтой тийм үү? Бид найзууд болсон. Надад итгэж болно." гэхэд Үрэ чимээгүйхэн толгойгоо дохилоо.
Түүнд итгэж болно л гэж найдъя.
"Тэгээд одоо яана гэж бодсон юм? Залуухан байна. Чиний нэр хүнд эрчимтэй өсч байгаа. Саяхан манайхтай гэрээ хийсэн. За энэ ч яахав. Эхлээд чи гэр бүлтэй хэрэг үү?"
Чимээгүй суух Үрэг хараад, ахин
"Үрэ, надад хэлэхийг хүсэхгүй байгаа хэрэг үү? Би туслах гэж л хичээж байна шүү дээ. Үнэнийг хэлэхэд Үнми ч бас жирэмсэн. Бид адилхан асуудалтай бололтой. Ядаж нэгэндээ итгэж, асуудлаа шийдэх хэрэгтэй." гэхэд Үрэ түрүүнийхтэй ижил нэлээн гайхсан харагдана.
"Гэр бүл... байхгүй."
"Найз залуу?"
"Бас л байхгүй." гэхэд Бэкхён санаа алдаад, нурууг нь зөөлөн илэв.
"Тэгээд эцэггүй хэрэг үү?"
"Эцэг нь байгаа. Гэхдээ өөрийнхөө хүүхэд гэж бодохгүй байгаа." гэж арайхийн хэлэхэд түүний нүдэнд нулимс хурсан харагдана.
"Цаашдаа нуугаад л байх хэрэг үү?"
"СМЭ-д орсон нь гэрээний нөхцөлөөс болсон. Хоёр хүртэлх жил завсарлага авч болдог гэсэн байсан. Тэгээд нэлээн хугацаанд завсарлага авна. Ганц бие, уран бүтээлч байж ийм асуудал гаргавал би энд байх ч аргагүй болох байх. Үнэхээр хүсэхгүй байгаа ч нууцлах л бололтой."
"Гэхдээ чиний бүтээлүүд мартагдаж эхэлбэл аргагүйн эрхэнд эргэн эрэлт хэрэгтэй болно шүү дээ. Цэрэгт яваагүйгээс хойш бүтэн хоёр жил байх аргагүй."
"Юу ч гэсэн оролдоод л үзнэ. Бас хамтарсан цомгийн ажил цэгцрэх үед бие даасан цомгийн ажилдаа илүү түлхүү анхаарна. Яг завсарлага авахаасаа өмнө гаргах болохоор гайгүй байх."
"Өглөөний мэдээгээр гарсан тэр модель мөн үү?" гэхэд Үрэ толгой сэгсэрлээ.
"Алдартай хүн үү?" гэж ахин асуухад харин толгой дохив. Бэкхён ч бас толгой дохиод,
"Хүүхдээ төрүүлнэ гэж шийдсэнд чинь, зоригтой алхам хийж байгаад чинь баяртай байна. Асуудал гарвал надад хэлээрэй. Би чадах ядахаараа туслах болно." гээд түүнийг зөөлөн тэвэрлээ.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...