-28

352 48 4
                                    




-аео

Анхны цас ганц нэг будрах зуур Үрэ инээмсэглэсээр ийш тийш гүйнэ.

"Үнэхээр орчихлоо. Үзэсгэлэнтэй юм аа." гэж догдлохыг нь харахад Сэүний дотор аз жаргалын оч харвах шиг болж байв.

Мөрний эргээр шөнө дундад хүмүүс ганц нэгхэн байх бөгөөд тэднээс өөр жаргалтайгаар инээнгээ юм ярих өөр хүн байсангүй. Бүгд л хүйтэн салхинд туугдан ийш тийш яарна.

Цас цас чигээрээ буух энэ тохиолдол Солонгост тун цөөхөн ажээ. Үргэлж л тэнгэрээс унахдаа бороо болчихдог энэ газар гэнэт хүйтэрсэн тул бусад хүмүүс бээрэн, хурдан харихын түүс болж байв.

"Монголын өвөл үргэлж л цасанд дарагдсан байдаг. Би цасанд дуртай болохоор анх үнэхээр гайхаж байсан." гээд Үрэ алгаа дэлгэн цас тосно.

"Цасанд тийм их дуртай юм уу?" гэж Сэүн хажуугаас нь хэлэхэд түүний амнаас уур савсан бүдэгхэн гэрэлд үнэхээр сайхан харагдуулах аж. Үрэ түүн рүү хэсэг хөдөлгөөнгүй ширтээд,

"Тийм ээ, үнэхээр дуртай."

Гэхдээ одоо бол чамд илүү дуртай. Намайг хайрладаг энэ залуу л хорвоо дэлхий дээрх бүх зүйлээс илүү намайг дурлуулдаг.

Сэүн түүний гараас бариад, инээмсэглэнгээ "Хүйтэн байна. Удаан алгаа тосоод хэрэггүй дээ. Цас чиний гарт хүрэнгүүтээ л хайлчихна."

Тэр Үрэгийн гарыг дулаацуулан атгаж байснаа "Үүрцайх?" гэж дуудлаа.

Яг одоо л хэлэх хэрэгтэй юм шиг байна. Их удаан залгиж явсан ч одоо л цаг нь юм шиг байна.

"За?"

Үрэ ч түүн рүү ширтэхэд Сэүн өөрийгөө зоригжуулан, "Надтай гэрлээч? Анхны цас ороход нөхөртэйгөө цуг ахлахыг хүсдэг гэсэн биз дээ? Би одоо албан ёсоор чиний нөхөр болохыг хүсч байна. Бид цуг байгаад удаагүй хэдий ч чиний хажууд байх хором мөч бүхэн миний амьдралын хамгийн чухал хэсэг болчихсон. Би чиний л дэргэд насан туршдаа баймаар байна.

Чамайг олон удаа зовоож, муухай зүйл хийсэн. Гэхдээ би ирээдүйд ахиж гомдоохгүй байхыг хичээнэ. Чиний бас хүүхдийнхээ төлөө өөрийгөө зориулах болно.

Зөвшөөрөх үү?" гэхэд Үрэгийн нүдэнд нулимс цийлэгнэсэн чигтээ гацсаар зогсов.

Хорвоо дэлхийг бүхэлд нь миний дотор багтаасан мэт мэдрэмж өгсөн хэдхэн өгүүлбэрийг сонсохдоо би хэтэрхий их жаргалтай байснаасаа болоод гацаж орхилоо.

I'm not like this /MGL/Where stories live. Discover now