-аео
Үрэ ээжийгээ шинэ жилээс нэлээн хэд хоногийн өмнө тосч авахаар болсон бөгөөд томорсон гэдсээ нуухын тулд өөртөө хавь илүү томдсон зузаан хүрэм өмсөн гарсан ч өнөөх л зуршилаараа чөлөөтэй байх гэж дээгүүр нь задгайлав. Хүмүүс яаж мэдсэн нь тодорхойгүй ч онгоцны буудал дээр түүний шүтэн бишрэгчид олноор цугласан байх ба энд тэндээс элдэв зүйлсийг шалгаана. Тэр дотогш орохдоо бие хамгаалагчидтайгаа цуг байсан боловч хэцүүхэн нөхцөл байдалд орж, бухимдал дүүрэн машиндаа ирлээ.
"Тэд яаж мэдчихдэг байна аа? Шүтэн бишрэгчидийг дутуу үнэлж болохгүй юм даа." гэсээр цухалдаж байсан түүнд менежер эгч нь савтай ус задалж өгөв.
"Битгий бухимд даа. Тайван бай."
"Зүгээр дээ, ээжийг л хэцүүхэн байдалд оруулчихлаа. Та яваад аваад ирж болох уу?" гэхэд менежер эгч инээмсэглэн, машинаас буулаа.
Үрэ утсаа нээн, дуудлага зурвасаа нэг шалгачхаад санаа алдаж хойш суудлаа налав. Сэүн тоглолтын бэлтгэл гээд бараг л долоо хоногийн турш завгүй байгаа бөгөөд үүнд нь Үрэгийн санаа нэлээн зовно. Амралтаа авчихсан тул компани руу явж болохгүй, бэлтгэл дээр нь ч үзэгдэж чадахгүй. Дэмий л менежер эгчээрээ асуулгана.
"У Сэүн, санаад байхад чинь." гэж шивнээд цонх ширтэн, шүтэн бишрэгчдээ харав.
"Гадаа ийм хүйтэн байхад чинь намайг харах гэж энэ хүртэл ирж байдаг. Сая арай л хатуудчихав уу даа?" гээд санаа алдсанаа утсаа гарган,
- И ах аа? Та ороод ирээч гэж бие хамгаалагчаа дуудлаа.
"Яасан?"
"Та ойрхон кафед очоод халуун уух юм аваад ирээч. Гадаа байгаа хүмүүсийг ойролцоогоор тоолж байгаад авахад болно оо. Бас нэг хүн дагуулж яваад, тагнуудыг нь надад аваад ирээрэй. Би ирэхээр чинь мөнгийг нь шилжүүлчихье."
"За." гээд хамгаалагч ах гарахад Үрэ цонх ширтэн, бээрсэндээ дороо ийш тийш хөдлөх хүмүүсийг харна.
Удалгүй 300 гаран тагнуудыг уутанд хийсэн хүн орж ирэхэд Үрэ цүнхнээсээ бал гаргаж ирээд, тагнууд дээр нэг нэгээр нь бичиж эхлэв.
- Гадаа хүйтэн байгаа учраас намайг удаан битгий хүлээгээрэй. Бас уучлаарай.
Тэр бараг л цаг суусны эцэст бүгд дээр нь өөрийн гараар бичиж дуусгалаа. Тэгээд орж ирсэн ажилтанд тагийг буцааж өгч явуулав.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...