-аео
"У Сэүн яаж байгаа юм?" гэж Үрэ хажуугаас нь хэлэхэд Сэүний нүд нь улаанаараа эргэлдсээр "Түүнтэй битгий уулз--" гэхэд Үрэ түүнийг шуудхан алгадчихав.
"Ямар эрхтэй гэж ингээд байгаа юм? Яагаад надаас болж гэмгүй хүн гэмтээж байгаа юм?" гэж уурлаж эхлэлээ.
"Тэр--"
"Бид дууссан гэж хэлсэн биз дээ? Битгий ингэж ардаас нэхэл дагуул болоод бай. Бүтэн сар хагас болж байна." гэж чангаар хэлээд, Жинсү дээр очив. Жинсүгийн нүүрийг маш чанга цохисон гэдэг нь харваас л илт байсан тул Үрэ хүрэх гэхэд Сэүн түүний гараас татсаар зогсоолоос гаргалаа.
Түүний ачаар Жинсү болон Үрэгийн ойртсон гэх баримт юу ч үлдсэнгүй.
Жинсү тэднийг гарсны дараа шалыг чангахан шиг цохин, уураа барьж ядаж байлаа.
Ахиад л. Ахиад л түүнээс болоод бүтэлгүйтчихлээ.
"Тавь л даа." гэсээр тийчлэх Үрэг татах түүний гарыг Сэүн компани дотор орж ирэхдээ л тавив. Харин энэ үед л ард нь хоцорсон хэд тэдэн дээр ирлээ.
"Түүнд тайлбарлачихаарай." гээд Сэүн тэднийг орхин хаа нэг тийш явав.
"Үрэ аа, Жинсү яасан?"
"Сэүн цохиод, зогсоол дээр үлдээчихсэн. Галзуу амьтан." гээд тэр буцах гэхэд энэ удаа Бэкхён түүний гараас татлаа.
"Тэгэхээр байна аа. Жинсү чамайг ашиглах гэж байсан юм."
"Юу?" гэсээр Үрэ эргэж, одоо л нэг хөдөлгөөнгүй хүний үг сонсохоор боллоо.
"Тийм ээ, тэр зүгээр л чиний нэрийг ашиглаж хүмүүст танигдах гэж байсан юм. Тэр олон жил ажилласан болохоор л олон суртачилгаанд тоглодог. Бусдаар бол газар авахгүй хүн. Тиймээс л чиний нэр хүндийг ашиглаж дээш гарах гэсэн юм.
Эхний удаа ийм оролдлого хийхэд Сэүн захиралд хэлээд өнгөрөөсөн. Ойрын үед олон уулзахад ч бас түүнд ажиллаж байсан зурагчин та хоёрын зургийг авч байсан юм.
Өчигдөр орой Сэүн түүнийг бариад, өнөөдөр чамд хэлэх гэсэн ч чи үгийг нь сонсоогүй гэсэн. Сая ч гэсэн хамт явсан бол шуудхан зарлах байсан биз." гэж хурдан хэмнэлээр тайлбар тавихад сая нэг Үрэ бүх зүйлийг ойлголоо.
"Сая Сэүний хацар улайчихсан байсан яасан юм?"
"Би арай л түргэдчих шиг боллоо." гээд Үрэ Сэүний ардаас тэднийг орхин гүйлээ.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...