-35

303 41 7
                                    


-аео

"Нөгөө, Пак Үрэ гэдэг нэртэй өвчтөн хаана байгаа юм бол?" гэж амьсгаатан, нүүрний хаалт малгайгаа янзалсаар хэлэхэд сувилагч гайхаж хараад, 

"304-р өрөөнд орсон байна." 

Сэүн түүнд баярласнаа илэрхийлээд, дээш хар хурдаараа гүйлээ. 

"Савны амсар 1.5 см нээгдсэн байна. Одоо ахиад зургаан цаг хүлээгээд, өвдөхгүй бол сэдээлт хийх болно. Та гол нь тайван байгаарай." гэж эмч хэлээд, Үрэгийн биеийн байдлыг шалгана. 

Үрэ хариулах гэж оролдолгүй чимээгүй түүн рүү ширтэн, хэвлийд нь зөөлөн хөдлөж мэдрэгдэх хүүхдийнхээ талаар бодож байв. 

"Эмч ээ, ингэхэд миний эд зүйлс хаана байгаа юм бол? Утсаа авах хэрэгтэй байна л даа." гэж бүдэгхэн хоолойгоор хэлэхэд түүний хажууд байсан сувилагч "Би удахгүй эд зүйлийг чинь оруулж ирнэ. Таны эд зүйл дотор утас чинь байгаагүй ээ. Гэр бүл рүүгээ залгахыг хүсвэл утасны дугаарыг нь хэлээд өгөөрэй, би залгаад өгье." 

Утсаа хаячихжээ. 

"Аан--" гэхтэй зэрэгцэж хаалга онгойн, Сэүн орж ирлээ. 

"Үрэ?" гэж тэр урагш алхан Үрэгийн орны хажууд ирээд, эмч сувилагч хоёртой мэндлэв. 

"Та нөхөр нь үү?" 

"Тийм ээ, түүний биеийн байдал ямархуу байгааг тайлбарлаж өгч болох уу?" гэхэд эмч түүний байгаа байдлыг ажиглан, инээгээд, "Мэдээж, тэгэлгүй яахав." гээд түүнтэй цуг өрөөнөөс гарлаа. 

Үрэ түүнийг ирсэнд тайвшраад, үүр цайх гэж буй тэнгэр лүү харна. Удалгүй Сэүн орж ирээд, амны хаалтаа тайлан гүнзгий амьсгаа авлаа. 

"Надад хэлэх хэрэгтэй шүү дээ. Гарч хаачсан юм? Ингэж байгаад муу юм болсон бол яана?" гэж чангахан шиг хэлээд, түүний хажууд ирэв. Тэгээд гэдсийг нь зөөлөн илэхэд охин нь өөдөөс нь хөлөө хөдөлгөх шиг боллоо. 

"Гэртээ очтол байхгүй, тэгээд бүр утсаа ч авахгүй. 

Ээжтэйгээ нийлээд, ингэж айлгаж болохгүй шүү дээ." гээд гэдсэнд нь хүрсэн чигтээ хажуугийн сандал дээр суув. 

"Яагаад гарсан юм?" гэхэд Үрэ хэлэх эсэхтээ эргэлзэж, дуугарсангүй. Тэгээд удалгүй "Зүгээр л салхилахаар гарсан юм. Унтаж чадахгүй болохоор агаар амьсгалмаар санагдаад л." 

Түүний хариултад Сэүн нэг их итгэсэнгүй. Учир нь тэр гэртэйгээ ойрхон байсан бол ойролцоо эмнэлэгт хүргэгдэнэ. Гэтэл хаа байсан өөр дүүргийн, хол эмнэлэгт ирчихсэн шүү дээ. 

I'm not like this /MGL/Where stories live. Discover now