-аеоСэүнийг дагуулж эмнэлэг явахад нөгөө эмч энэ удаа бүр нэгэн рүү нь ч биш хоёулан руу нь хачин харсаар сууна.
"Та бидэн рүү ингэж харахаа больчихгүй юу."
"Аан за уучлаарай." гээд тэр яриагаа эхлэв. Ахиад л өнөөх урт болгоомжилсон зүйлсээ хэлээд, тэдэнд ЭХО дурангаар хүүхдийг нь харууллаа. Жижигхэн хар цэгийг хоёул гайхан харсаар байхад эмч тэдэнд бүх зүйлийг тайлбарлан хэлнэ.
***
"Өнөөдөр уулзахгүй байж болохгүй юм уу? Би одоо ажилтай шүү дээ."
"Ажил чинь ихэнх нь дуусч байгааг мэднэ шүү. Ээжид нэгэнт л мэдэгдчихсэн юм чинь хүүхдийнхээ талаар ч хэлээд, гэрлэлтээ хүртэл төлөвлөх хэрэгтэй."
"Чи арай л яараад байна гэж бодохгүй байна уу?"
"Үгүй ээ." гээд Сэүн түүний гараас атган явна.
"Сэүн байз л даа. Түүнээс өмнө нэг асуудал байна." гэж хэлээд, Сэүнийг зогсоолоо.
"Ямар?"
"Манай ээж энэ талаар бүр юу ч мэдэхгүй байгаа."
"Айн?"
"Тийм ээ, би юу ч хэлээгүй. Тэгээд ч тэр удахгүй ирнэ. Эхлээд түүнд хэлье. Тэр ийм зүйлд их нухацтай хандана. Зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй." гэхэд л Сэүн сэтгэлийн хөөрөлөөр хандахаа болилоо.
"За, ойлголоо."
"Би ч гэсэн ээж, аавтай чинь танилцмаар байна. Гэхдээ одоо цаг нь таарахгүй байна, ойлгосон уу?"
Сэүн толгой дохиод, "Тэгвэл чамайг хүргээд өгөх үү?"
"Тэгье ээ, цуг компани руу явцгаая. Чамд ажил байгаа юм уу?"
"Байгаа, чамайг хүлээх ажил." гэсэнд Үрэ инээгээд, түүний гарыг атгалаа.
Тэд цуг компани руу явж, Үрэгийн дуу бичлэгийг хийлгэхэд Сэүн өрөөндөө түүнийг хүлээх аж. Тэрээр бас л гарч, шоколадтай сүү худалдаж авлаа. Энэ удаа эргэлзэх бус харин ч нүүр дүүрэн инээмсэглэлтэй байх аж.
"Май, уучих." гээд соруулыг нь хийж, сүүг түүн рүү сунгахад Үрэ ч инээгээд, "Баярлалаа."
"Нээрэн дээр би өрөөнд чинь тавьсан сүүг уусан уу?"
"Хэзээ?"
Тэр хэд хэдэн удаа сүүгээ сорон, хажуугаар нь түүн рүү харна.
"Бүгд хамт дуу бичүүлж байх үед шууд өгч чадахгүй өрөөний чинь ширээн дээр үлдээсэн байсан."
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...