-аео"Тэгээд хэдэн сартай юм?" гэж хэлэх ээжийнх нь харц нэлээн ширүүссэн байх ба Үрэ яг л гэм хийсэн юм шиг ээжийнхээ урд өвдөглөн суужээ.
"Дөрвөн сартай."
Ээж нь түүнд авахуулах талаар санал болгохгүй гэдгийг мэдэх ч 12 долоо хоног хүрсэндээ нууцхан баярлана.
Тэдний яриа их аятайхан эхэлсэн ч хүүхэдтэй болсон талаар ярьж эхлэхэд л бишдсэн юм. Тэгээд л ийм байдалд орчихсон.
"Солонгос хүн үү?"
"Тийм ээ."
"Үерхээд хэр удсан?"
"Хагас жил орчим." гэж хэлэхдээ бараг шивнэх шахам хэлсэн ч ээж нь сонсоод,
"Яагаад ийм хариуцлагагүй үйлдэл хийж байгаа юм бэ? Эрсдэлтэй шүү дээ. Би чамайг загнах гээгүй. Гэхдээ хүүхэд гэдэг чинь тоглоом биш. Хүссэн үедээ гаргаж ирээд, хүсээгүй үедээ орхиж болох та нарын хүүхэлдэй биш шүү дээ."
"Мэдэж байгаа учраас гаргана."
"Тэгээд яах юм? Чиний мөрөөдөл? Нэр--"
"Та ч гэсэн намайг хаяад ажлын саналаа зөвшөөрч болох л байсан шүү дээ. Намайг хаяагүй энэ хүртэл авчирсан л байгаа биз дээ? Та ч мөрөөдөлдөө хүрсэн, би ч өдий зэрэгтээ байна. Мөрөөдлийг хойшлуулж болно шүү дээ. Би хүүхэд гаргалаа гээд үхэхгүй."
"Хамгийн гол нь ердөө хагас жил болж байж яг юунд нь итгэх юм бэ? Яг юунд нь итгэж хүүхдийг нь гаргаж, нэг гэрт орох юм бэ?"
"Итгэж болно оо."
"Итгэх итгэл чинь итгэе гээд л болчихдог зүйл биш. Үнэнч байдлаар уртсаж, сэтгэлээр өндийдөг ургамал. Гэхдээ тэр цэцгийн үндэс аль эсвэл ишийг нь тастчихвал үлдсэн нэг нь зовж, дээр нь ургасан цэцэг л шархалдаг. Ийм эмзэгхэн, үнэ цэнэтэй зүйл байтал--"
"Ээж ээ, та түүнд итгэдэггүй юм аа гэхэд надад итгэ л дээ. Би түүнд итгэдэг болохоор л ингэж байгаа шүү дээ. Ядаж уулзаж ч үзээгүй байж шууд шийдэж болохгүй ээ." гэхэд хөмсгөө зангидсан чигээрээ охин руугаа ширтэнэ.
"Ядаж уулзаад үзчих тэгэх үү, ээж ээ? Уг нь нэгмөсөн нэг гэрт орох гэж байсан ч таныг ингэх байх гэж бодоод би хойшлуулчихсан юм.
Ээж л дээ." гэж уруу царайлан суусан охиноо хараад, ээж нь дотроо бодолхийлнэ.
Эцэст нь хүүхдээ дийлдэг эцэг эх байдаггүй. Гаднаа хичнээн уурлаж, эсэргүүцсэн ч эцэст нь түүнийхээ үгэнд орчихдог хүнийг эцэг, эх гэдэг.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...