-00

1.6K 108 4
                                    




-аео

"Явдалтай эмэгтэй."

"У Сэүн, бүр ийм дээрээ тулсан уу?"

"Тийм ээ, намайг биедээ ч хүргэдэггүй хэрнээ нэгэнд нь эдлүүлээд, жирэмсэн болчхоогүй юм уу? Би чамтай унтаагүй, чи намайг хуураагүй гэвэл наад хүүхэд чинь хаанаас үүссэн болж таарч байна аа? Тоглоод байгаа юм уу?"

Тэр уурсан, орилсоор гадуур хүрмээ аваад, хаалга чиглэлээ.

"Сэүн, би--"

"Тайлбар сонсох хүсэл алга. Ийм байдалтай байхад өөр ямар тайлбар хэрэгтэй гэж?" Сэүн нүүрнийх нь өмнө хаалга саван гарлаа.

Үрэгийн хөл минь өөрийн эрхгүй доош сөхрөнө.

Үрэ аа, ийм үед л хүчтэй байх хэрэгтэй юмсан.

Тэр өөртөө ийн давтан хэлэх боловч бие нь аргагүйн эрхэнд цөхөрч, түүний өмнө хаалга саван, гарсан залуугийн талаарх бодол эргэлдэнэ.

Бүр энд, яг энд. Цээжний цаана урагдах шиг болж байна. Миний сэтгэл тэсэхийн аргагүй өвдөж байна. Би яах хэрэгтэй юм бол?

Нүднээс нулимс дуслахгүй, яг л үржил шимгүй хатсан мэт зогсонги байдалд орсон байв. Зовхио ч буулгаж чадалгүй. Тэр өөрийнхөө байгаа байдлыг гайхсаар, өөрийгөө өрө

Хэвлий дээрээ зөөлөн гараа тавиад,

"Ийм үг сонсгосонд, гологдол мэт байлгасанд үнэхээр уучлаарай. Гэхдээ бид хүчтэй байх хэрэгтэй. Намайг сонсож байгаа биз дээ? Хоёулаа хамтдаа үүнийг даваад гарна аа." гэж хэллээ.

I'm not like this /MGL/Where stories live. Discover now