-14

493 57 5
                                    


-аео

"Гэдэснээсээ даарчихвал яах юм?" гээд Бэкхён Үрэгийн гэдсээр цамцаа уяж өглөө. 

"Гэдэс даардаг юм уу?" гэсээр инээх түүнийг холоос харан зогсохдоо Сэүн Бэкхёны оронд тавьж харж байв. 

Ийм олон залуусын дунд байж задгай хувцаслаж байгааг нь хараад байгаарай. Хэнд харуулах гэж ийм юм өмсөөд байгаа юм бол оо? 

Хэрвээ бидний дунд ямар нэг асуудал гараагүйсэн бол би түүний оронд хажууд нь халамжлах байсан даа... 

***

"Чи энд юу хийж яваа юм?" гээд Үрэ бэлтгэлийн өрөөнөөсөө гарч ирлээ. 

"Чамайг харах гээд ирсэн юм л даа." гэсээр Жинсү инээмсэглэн зогсоно. Тэгээд гартаа барьсан цэцгээ түүнд өглөө. 

"Хөөх." гээд Үрэгийн нүүрэнд инээмсэглэл тодрон, үл ялиг догдлол сэтгэл дотор нь түгэж байв. 

Таван ширхэг улбар шар сарнайнаас бүрдсэн гоёмсог цэцгийн баглаа. 

Үзэсгэлэнтэй юм. 

"Баярлалаа." 

"Ажил чинь хэзээ дуусах юм? Хүргээд өгөх үү?"

"Дуусах арай л болоогүй байна л даа. Ахиад хоёр эсвэл гурван цаг л болох байх."

"Би уг нь бараг дөхүүлээд ирлээ гэж бодсон юмсан. Одоо шөнийн 23 цаг болж байна гэхээр яг хэзээ нь харьж, амардаг юм бэ?" 

"Хугацаа бага байгаа болохоор л ийм шахуу байгаа юм. Зорьж ирсэн хүнд уучлаарай л гэж хэлэх болох нь." 

"Нэгэнт зорьж ирснээс хойш хүлээж байя аа. Чамтай уулзаагүй их удсан байна." 

"Зүгээр гэж үү?" 

"Тийм ээ, зүгээр. Тарчхаад зурвас бичээрэй. Би гадаа хүлээж байя." гээд гараа далласаар түүнээс холдлоо. 

Үрэ цэцгийн баглааг аваад дотогш ороход бүгд нэлээн гайхсан шинжтэй түүн рүү харна. 

"Би яагаад цэцэг авснаа сайн мэдэхгүй л байна." гэж тэр багахан инээгээд, цэцгээ тавиур дээр тавьж бэлтгэлдээ орлоо. 

"Болгоомжтой байгаарай." гэх үгсийг ихэнх нь хэлж байсан бол Сэүн л чимээгүйхэн хөмсгөө зангидсаар зогсоно. 

- Дуусчихлаа, хаана байгаа юм? 

Үрэ бэлтгэлээ дуусгаад хэлсэн ёсоороо Жинсүтэй уулзахаар явлаа. Тэр цэцгээ гартаа барин хэд хэд үнэрлэсээр мишээх нь энгийн дүр төрхийг цогцлооно. 

I'm not like this /MGL/Where stories live. Discover now