-33

305 36 2
                                    




-аео

Үнмигийн өвдөнгөө ийш тийш алхахыг харсан Бэкхён их л санаа зовон, яахаа мэдэхгүй сандарна.

"Өвдөөд л байна уу? Яавал зүгээр болох бол? Үнэхээр тэгж их өвдөж байна уу?" гэхэд Үнми хөмсгөө зангидан, "Зүгээр бай л даа." гэж чанга зандарлаа.

Тэгээд орон дээр очиж суугаад, нуруугаа зөөлөн илж байснаа нулимс урсган, "Бэкхён аа, муухай аашилсанд уучлаарай. Гэхдээ үнэхээр өвдөөд байна."

Бэкхён хурдхан шиг түүн дээр очиж, "Зүгээр дээ, зүгээр. Битгий уйл. Би эмч дуудаад ирэх үү? Төрөх дөхөж байгаа юм шиг санагдаж байна уу?" гэхэд Үнми нүдээ эргэлдүүлэн, "Арай болоогүй байх аа."

Гүнзгий амьсгаа аван, доош газар дээр аль эвтэйхэн байдлаараа суулаа.

"Бэкхён аа, надад дуу дуулаад өг. Тэгэх үү?"

"Одоо юу? Бас газар дээр суугаад доороосоо даарна шүү дээ." гээд түүнийг босгох гэхэд зөрүүдлэн,

"Үгүй ээ, зүгээр л дуулаад өг."

Бэкхён хэдий санаа зовж байсан ч түүний хажууд суугаад, дуулж эхэллээ. Үнми түүний цээжийг налан суугаад, арай тайвширсан янзтай харагдахад Бэкхёны сэтгэл дээрдэх шиг болов. 

Удалгүй эмч орж ирээд Үнмиг авч гарахад тэр яг л үүрд явах гэж байгаа мэт Бэкхёнтой салах ёс хийсэн нь түүнийг бүр айлгаж орхилоо.

Бэкхён тэднийг даган төрөх өрөө рүү явахад хонгилд залуус болон Үрэ тааралдав. Тэд бүгд л санаа зовнисон харцаар харах бөгөөд цуг төрөх өрөөний өмнө очлоо.

Бүгд л хором мөч бүрийг хуруу даран хүлээнэ. Удалгүй Үнми чангаар орилох чимээ гарч эхлэв.

Үүнийг нь сонссон Бэкхён урагшаа нэг хойшоо нэг алхан, яахаа мэдэхгүй зогсоход сувилагч гарч ирж, түүнийг орохыг асуулаа. Бэкхён хурдхан шиг өмсгөл өмсөн дотогш оров.

Тэр Үнмигийн хажууд очин, гараас нь атгаж, зоригжуулах үг дахин дахин хэлж байвч нөлөөлж байгаа эсэхийг нь мэдэхгүй байлаа.

"Бэкхён аа, би ахиж төрөхгүй шүү. Бидэнд нэг хүүхэд л хангалттай юм байна." гэж амьсгаа нь давхцан Бэкхёнд хэлэхэд эмч хажуугаас нь "Ахиад жаахан дүлээд өгөөрэй." гэхэд Үнми сүүлийн хүчээ шавхан, чанга орилсоор хүүхдээ гаргав. 

Хүүхдийн дуу өрөөгөөр нэг хадахад Бэкхёны дотор илэрхийлж боломгүй сайхан мэдрэмж төрнө. 

"Чи үнэхээр мундаг байлаа. Чамайг хүсэхгүй байна гэвэл ахиж хүүхэд төрүүл гэж хэлэхгүй ээ." гээд Үнмигийн гараас чанга атган, хажууд нь зогсоход сувилагч тэдний хүүхдийг алчууранд боосон чигтээ царайг нь харуулав. 

I'm not like this /MGL/Where stories live. Discover now