-08

527 61 14
                                    




-аео

"Энэ чинь юу болоод байгаа юм? Гэрээ хийгээд хэр удсан гэж ийм асуудал дагуулаад байгаа юм бэ, чи? Яасан том толгойтой юм? Үнэхээр ийм харилцаатай хэрэг үү?" гэсээр СМЭ-н захирал хашхична.

"Бидэнд тийм харилцаа байхгүй ээ."

"Тэгээд? Энэ зурагнууд хаанаас гарч ирсэн юм? Ургаад гараад ирсэн хэрэг үү?"

"Бид хоол идсэн нь үнэн. Гэхдээ тийм дотно харилцаа байхгүй. Зүгээр л уулзсан байж болохгүй юм уу?" гэж хэлэхдээ Үрэ ч бас бухимдаж байх аж. Түүний бие өглөөнөөс хойш л эвгүй байсан ба үе үе хачин болж, толгой нь эргэнэ.

"Ийм том асуудал тарьчхаад өөдөөс юу гээд байгаа юм?" гэсээр захиралын хоолой чангарахад менежер эгч нь Үрэгийн толгойг доошлуулан, бөхийлгөлөө.

"За яахав. Анхны удаа юм гээд энэ удаа бид асуудлыг шийднэ. Ахиж ийм зүйлд хутгалдвал шуудхан гэрээгээ дуусгана гэж мэдээрэй. Одоо цомгийнхоо асуудалд л анхаар." гэж тэр уурласан хэрнээ л өөрийгөө барин, хэлэх аж. Менежер эгч түүнийг дагуулан, захирлын өрөөнөөс гарлаа.

"Үрэ аа, яагаад байгаа юм бэ?"

"Зүгээр л жоохон тиймэрхүү байна аа." гэсээр Үрэ түүнийг орхин, дуу бичлэгийн өрөө рүү явлаа.

Өрөөний хаалга нээгдэхэд гартаа барьсан балаа эргүүлэн, суух Бэкхён харагдана.

"Өө, хүрээд ирсэн үү? Кёнсүү өнөөдөр киноны зураг авалттай."

"Аан, за." гэж хэлэхэд түүний нүд бүрэлзэж байв.

"Бие чинь зүгээр үү?"

"Тийм ээ, зүгээр юм шиг байна." гээд Үрэ хажуугийн сандал дээр нь суулаа.

"Захиралд их загнуулсан уу?" гэж хэлэхэд Бэкхён бага зэрэг хачин царайлж байв.

"Үгүй ээ, яахав анхных болохоор харж үзье гэсэн."

"Гэхдээ үнэхээр тийм харилцаатай юм уу?" гэж хэлэхд Үрэ толгой сэгсрээд,

"Зүгээр л хоол идсэн юм." гэлээ. Тэгээд цүнхнээсээ ус гарган, уугаад,

"Харж болох уу?" гэв.

"Тэг дээ. Гэхдээ анхаарал болгоомжоо бүр л их болгохгүй бол хэцүү шүү. Олны танил болохоор хүссэн хүнтэйгээ ч цуг байх чадахгүй." гээд санаа алдлаа.

"Наад дуу чинь хайрын ярвигтай талын талаар өгүүлнэ. Заримдаа өвтгөнө, заримдаа жаргалтай болгоно. Хаяж орхиж болохгүй. Бүхэл амьдралын туршид эргэлдсээр байдаг зүйл бол хайр шүү дээ." гэж тэр дууныхаа үгийг тайлбарлав.

I'm not like this /MGL/Where stories live. Discover now