-aeoТэд бараг л бүтэн өдөржин бүжгээ тохируулсаар эхний хэдэн хөдөлгөөнөө бэлэн болголоо. Тэгээд голдоо амран сууна.
Сэүн ажил, зөвхөн ажил гэж бодсоор үүнийг хийж байв.
"Гэхдээ хүйтэн усан дунд бүжиглэдэг хэцүү бүжгийг яагаад үзүүлэхээр болсон юм бэ? Эмэгтэй хүнд хэцүү биш үү? Жишээ нь хувцас чинь нороод эвгүй байхгүй юу?"
Кай түүний талаар сонирхож байгаа бололтой ам нээлээ.
"Би өөрөө хийж үзэхийг хүссэн юм аа. Угаасаа бие сайтай болохоор алзахгүй байх. Бас хувцасны тухайд хар хувцас өмсчихөд л болно гэж бодож байна. Та нарын үзүүлбэр жинхэнэ гал асаасан үзүүлбэр байсан." гэж Үрэ хэлэх нь эгдүүтэй харагдана.
"Хүйтэн усаар гал асаагаад л." гэж Лэе хэлээд инээлээ.
Тэгээд Үрэ утасныхаа цагийг харснаа,
"За би ингээд явъя даа. Хүнтэй уулзах ёстой." гээд гарах гэлээ.
Сэүн үүнийг нь сонсоод, сууж байсан газраасаа олго харайн,
"Хэнтэй?" гэж асуухад Лэе, Кай хоёр нэлээн гайхаж буй харагдана.
"Чи яах гэж байгаа юм?" гэж Кай асуухад тэр ч бас өөрөө бантсан байдалтай "Зүгээр л." гэв.
"Хэдий найзууд болж байгаа ч үүнийг хэлэх хэрэггүй гэж бодож байна."
Үрэ ийм хариулт өгөөд, гарах гэснээ цамцаа харж,
"Энэ?" гэхэд Кай
"Дараа буцаагаад өгөхөд болно оо. Болгоомжтой гараарай." гэж хэлэв.
Үрэ нүүрний хаалт, малгайгаа дарсаар арын хаалгаар гарч, машиндаа суулаа. Тэгээд гэртээ очиж, Кайн цамцыг тайлж тавихдаа Сэүний талаар бодоод амжив.
Биеэрээ төстэй юм аа. Түүний цамц ч бас яг иймэрхүү хэмжээтэй байдаг даа.
Тэр ийн бодоод, санаа алдлаа. Тэгээд өрөөндөө орж, хөлс болсон биеэ зайлаад, хувцаслаж эхлэв.
- Гэрийн чинь ойролцоо хүлээж байя.
Жинсү ч зурвасаар ирснээ мэдэгдлээ.
Үрэ нүүрээ хөнгөн будаад, сул загвартай хэрнээ эмэгтэйлэг хувцас өмсөв. Нүүрний хаалт, малгайгаа ч мартсангүй.
Олны танил хүн байна гэдэг ийм л байдаг. Энгийнээр гадуур алхаж, хүссэн хүнтэйгээ ч уулзаж чадахгүй. Нэг бодлын хавчигдмал гэмээр.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...