-аео"Юу юуны духанд хүрэлгүй шуудхан гэрлэх талаар ярих арай эрт биш үү?"
Сэүн Үрэгийн гараас чангаар атгаад, "Эрт биш ээ. Би түүнд итгэлтэй байна." гэхэд аав нь ч, ээж нь ч тэр санаа алдлаа.
"Тэгвэл өөрсдөө хүсч байгаа бол дураараа бол доо." гэж хэлсэн ч зовнил дүүрэн харцаар тэднийг ширтэнэ.
"Аав аа, тэгвэл надад ч бас хэлэх зүйл байна." гээд Сэүний ах инээмсэглэсээр босч ирэв.
"Юу?"
"Манай эхнэр ч бас жирэмсэн. Өнөөдөр бид хоёр хэлье гэж бодож байсан юм." гэсээр даруухан инээмсэглэл тодруулна.
Юунд ч санаа зовохгүй гэрлээд, хүүхэдтэй болоод, түүнийгээ ч итгэлтэй нь аргагүй зарлаж байгааг нь харахаар нэг бодлын азтай юм аа.
Аав, ээж хоёр нь энэ удаа баярлан хөөрмөөр байсан боловч энэ эвгүйхэн нөхцөл байдлын дунд инээх эвээ олсонгүй суухад хаалганы хонх дуугарлаа.
Сэүний ах яарсаар босч хаалгаа тайлахад цэцэгтэй даашинзаар гоёсон даруухан байрын эмэгтэй орж ирээд, тэдэнтэй мэндлэн суув. Түүний эхнэр чимээгүйхэн бөгөөд эмэгтэйлэг нэгэн ажээ. Хэсэг ганц хоёр үг ярилцаад тэд хоол болох дуугаар хоолны ширээ рүү явав.
Сэүн гэрээсээ гарахдаа их л дурамжхан байсан бөгөөд аав, ээж хоёрынх нь илэрхийлэл түүнд илт мэдэгдсжээ. Үргэлж л чимээтэй байдаг түүний энэ хэцүүхэн байдал нь Үрэгийн санааг зовоож байсан тул тэр гараас нь зөөлөн атгалаа.
Зарим нэг үед илүү дутуу үгээс илүү зүгээр л нэг хүрэлт, нэг атгалт хангалттай байдаг байв.
Тэд гэр хүртлээ чимээгүйхэн явсан ба буухынхаа өмнө Үрэ Сэүн рүү хараад, "Бид бүх зүйлийг даваад гарна гэсэн шүү дээ. Бууж өгмөөр, уйлж шантармаар хэцүү үеийг ч тэр. Бид цуг даван туулна. Битгий ганцаараа бүх зүйлийг өөр дээрээ тусгаж авах гээд бай. Юу ч болсон би чиний дэргэд байх болохоор битгий ингэ."
***
"Сэүн аа, би нээх гоё мах шарж идмээр байна." гэсээр унтаж буй Сэүнийг сэгсрэхэд тэр нойроо харамлан сэрсэнгүй. Тэгэхээр нь Үрэ чангаар "У СЭҮН би төрлөө." гэхэд Сэүн орноосоо годхийн үсрэв.
"Төрөх гэж байгаа юм уу?" гэж санаа зовсоор хэлэхэд нь Үрэ инээгээд, "Үгүй ээ, мах шарж идмээр байна."
"Манайд мах байхгүй шүү дээ. Маргааш өглөө идэцгээе. Одоо үүр ч цайгаагүй байх шиг байна." гээд утасныхаа цагийг харан, буцаж ор луугаа хэвтэх гэлээ.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...