-аео"Тийм ээ, би хүчтэй байж чадна. Өмнө нь ч гэсэн тэгж чадсан. Одоо ч гэсэн..."
Хоолой нь зангираад, аль хэдийн нулимс дуслах шинжтэй болов.
Сэүнийг хаалга саван одсны дараа Үрэ хэдэн цагийн турш нэг газраа цочирдон, суусаар шөнө дундыг угтлаа. Тэрээр өөрийгөө арайхийн зоригжуулсаар түрүүхэн авчирсан баглаатай эд зүйлсээ аван, гарав.
У Сэүн, би өөрийнхөө төлөө бас хүүхдийнхээ төлөө бүх зүйлийг хийх болно, заавал. Ингээд бууж өгч чадахгүй.
***
"Үүрээ, миний охин танилцаарай. Энэ чиний аав болох хүн." гэсээр нэг залууг оруулж ирлээ.
Аав? Аав гэж хэн билээ?
Одоогоос арван нэгэн жилийн өмнө түүний ээж хойд аав нэртэй адгийн шаарыг түүнд танилцуулж байлаа.
Арван гурван жилийн турш эцэггүй хүүхэд нэртэй байсан ч эцэст нь аавтай болсондоо тэр баярласан. Хүүхдийн цагаан сэтгэлээр түүнийг ирсэнд хөөр догдлолыг хэтэрхий их амсаж байлаа.
Гэхдээ тэр түүнийг охиноо гэж хараагүйд учир байгаа юм. Хэрвээ охиноо гэж харсан бол, өөрийн хүүхэд шиг харсан бол тийм үйлдэл хийхгүй байсан биз.
Тэр түүнийг хүчирхийлсэн. Аймшигтай хором мөч бүхэн мөлхөх мэт удаан өнгөрч, хоолойнхоо хэрээр орилж, хамгийн ихээр өвдөж байсан.
Одоог хүртэл тэр энэ шархаа мартаж чадаагүй.
Түүн шиг адгийн амьтнаас болж Үрэ эр хүнтэй ойртохоос айдаг болсон. Эр хүний гар биеэр нь тэнэх төдийд, хүзүүд нь шүргэх төдийд л тэр аймшигтэй мөч зурсхийн үзэгдэж, зүрхэнд нь айдас хурдаг.
Эцэст нь тэр итгэх эр хүнээ оллоо гэж бодсон, У Сэүнтэй учирснаас хойш. Гэтэл тэр ч бас түүнд аймшигтай зүйл хийсэн. Тэр үед Үрэ эр хүнд итгэж болохгүй гэдгээ ахин ойлгосон.
Арван жилийн өмнөх үе, тэр шөнө чиний дор орилж өнгөрсөн үе. Одоо бодоход ахиад л амьсгал боогдох шиг санагдаж байна.
***
Пак Үрэ, яагаад намайг хаяж явсан юм бэ?
Намайг биедээ хүргэдэггүй, надаас цааргалдаг гэдгийг чинь мэдэх ч нэг л өдөр ор сураггүй алга болчихно гэж үнэхээр бодсонгүй. Гэнэтхэн ч амьдралд минь гэгээ оруулчхаад, гэнэт алга болчих гэж.
Чи хэзээ ч эргэж ирэхгүй юм гэж үү? Яваад бүтэн сар болчихлоо. Холбоо барьж болохгүй үнэхээр айж байна.
YOU ARE READING
I'm not like this /MGL/
FanfictionХүний сэтгэлд тодхон үлдсэн аймшигтай хар бараан дурсамж насан туршид нь сүүдэр адил дагалдаж, арилшгүй толбо тогтоон оршсоор байдаг. Түүнээсээ хагацаж, бас хүлээн зөвшөөрч хараахан чадалгүй хэлэх үгээ залгисаар итгэлцлээ алдахад шийдвэр хэрхэн гарг...