-25

384 54 9
                                    


-аео

"Бас Үрэгийн бага насны талаар сонссон байх тийм үү?" 

"Нөгөө нэг..." 

Сүүлдээ бараг энэ хүүхдийн нөгөө нэг гэдгийг хүртэл ойлгодог боллоо. 

Үрэгийн ээж нүдээ эргэлдүүлэн, "Тийм ээ, сонссон бололтой. Тэр талаар юу гэж бодож байна?" 

"Зүгээр л өнгөрсөн зүйл шүү дээ. Би хүлээн зөвшөөрч, түүнийгээ давж гарахад нь туслахыг хүсч байгаа." 

"Тэгээд хүүхэд чинь?" 

"Тиймэрхүү л зүйлээр үүснэ шүү дээ." гэснээ шилээ илэн, 

"Тэр бидний хувийн зүйл." гэхэд Үрэгийн ээж инээгээд, 

"Хэрвээ тэр тал дээр сэтгэлийг нь зовоох л юм бол би чамайг эрэгтэй биш болгочихно гэж мэдээрэй. Би энд тэнд их олон төрлийн юм хийж, их олон юм үзсэн болохоор юу л бол юу хийчихдэг юм. За одоо харь даа." гэж хэлээд эргэв. 

Юу? Эрэгтэй биш болгоно? 

***

"Хоёулаа зугтах уу?" гэж хоёулаа зэрэг хэлээд нэг нэгнийгээ гайхан ширтэнэ. 

Нэг нь нууцаар орж ирэх гэсэн, нөгөөх нь нууцаар гарах гэж оролдсон хоёр хүн зочны өрөө хавьцаа таарч л дээ. 

"Бид яг адилхан зүйл бодож байсан байх нь ээ." гэж шивнээд Үрэ инээхэд Сэүн ч инээгээд, 

"Тийм л бололтой. Гэхдээ зүгээр үү?" 

"Юу? Ээж үү?" 

"Тийм ээ, энэ арга чинь..." 

"Оролдоод л үзье гэж бодож байна. Чи ч бас тэгэхээр л ирсэн бололтой." 

Үрэ түүний гараас татан, өрөөндөө ороод жижиг цүнхэнд ганц нэг хувцас хэрэгтэй зүйлсээ хийж эхлэхэд Сэүн бага зэрэг эргэлзснээ түүнд туслахаар боллоо. Үе үе хоорондоо ганц нэг шивнэлдэн, санаандгүй энд тэнд чимээ гаргана. 

Тэд эцэст нь дууссан бололтой чимээгүйхэн өрөөнөөс гарахад хэн нэгэн нөгөө өрөөнд баглаатай зүйлсээсээ бэйсболын том цохиурыг сугалж аваад, тэдэн рүү гэтэж байв. 

Тэгээд хаалгаа онгойлгон гарахдаа өөрөөс нь зугтаж буй хоёр хүнийг яг газар дээр нь барьжээ. 

Ер нь энэ хоёр тэгж их чимээ гаргачхаад баригдана гэдгээ бараг л таамаглаж байсан л даа. 

"Тэгэхээр та хоёр юу хийж байгаагаа тайлбарлах уу?" гэж хэлээд, бэйсболын цохиур барин зогсох Үргийн ээжийн өмнө Сэүн ч Үрэ ч хүчин мөхөстөж байлаа. 

I'm not like this /MGL/Where stories live. Discover now