Нэг. "Чи хэн бэ?"

11.1K 435 12
                                    

Гэнэн томоогүй хүүхэд байхдаа бүгдийг хялбархнаар боддог мөрөөдөмтгий нэгэн байсан юм. Тэр үед "Амьдрал чиний бодож байгаа шиг амархан биш шүү дээ." хэмээн хэлж намайг ухаан суулгасан тэр хүн арван наймхан настай жаахан охин байхад минь гэнэтхэн гарч ирээд гэнэтхэн алга болсон...

Хэрвээ цаг хугацааг ухрааж болдог байсан бол намрын тэр бүүдгэр шөнөөр ажилдаа явахгүй байх байсан. Тэгсэн бол үл таних охинтой таарахгүй. Тэр толийг ч авахгүй байхгүй юу...

Ингэж их санахаа мэдсэн бол анхнаасаа л чамд хайртай болохгүй байхсан. Би хэтэрхий тэнэг байжээ. Одоо ч хэвээрээ. Аль хэдийн 7 жил өнгөрчхөөд байхад одоог хүртэл чамайг санаад тэнэг юм шиг уйлдаг. Чиний тухай бодох болгонд зүрх минь галзуу юм шиг догдлоод... Болдог бол дахиад ганц л удаа тэврэхийг хүснэ.

Өрөөнийхөө толинд харж байгаад гоёмсог ээмэгээ зүүчхээд урт гэгч нь санаа алдав. Дахиад л түүний тухай бодол толгойнд эргэлдэнэ. Үнэхээр их мартахыг хүсэх авч яаж ч хичээгээд чадахгүй юм шив.

Хаалгыг минь хэн нэгэн аяархан тогшоод "Орох уу Инна?" хэмээн миний анхаарлыг сатааруулав.

Би хаалга тогшсон хүнийг хэн гэдгийг аль хэдийн гадарласан тул "Ор ор." гэхэд Жонгүг орж ирлээ.

Тэр намайг дээш доош гүйлгэн хараад "Гайхалтай! Аргагүй л Ий Инна шүү! Үнэхээр сайхан харагдаж байна!" гэж магтав.

Би инээмсэглэн: Баярлалаа Жонгүг. Ингэхэд хүлээн авалт хэдээс эхлэх билээ?

Жонгүг: 30 минутын дараа эхэлнэ. Явцгаая гэхэд би түүний хажуунаас сугадаад хамтдаа гадагш гарлаа.

Агентлагын үүдээр дөнгөж гарав уу үгүй юу сэтгүүлч, фенүүд галзуу юм шиг бидэн рүү дайрч гар барихыг эсвэл зураг авахыг оролдоно. Энэ үед Жонгүг бид хоёр аль болох тайвнаар фенүүд рүүгээ харан инээмсэглэсээр байлаа. Хамгаалагчид холдохыг хүсэн фенүүдийг цааш түлхсээр бид арай ядан машинд суув.

Машины цонхоор гаднах орчныг ширтэн гунигтайхан явахад минь "Одоо хүртэл түүнийг мартаагүй юм уу?" хэмээн Жонгүг надаас асуув.

Би түүнд юу гэж хариулахаа мэдэхгүй хэсэг эргэлзэж байснаа "Юу гэж дээ. Марталгүй яахав. Олон жил өнгөрлөө шүү дээ." хэмээгээд худлаа ярьчихав.

Төсөөлшгүй✨ |KTH (дууссан)Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang