Нүүрэнд нь ягаан туяа тодорсон байх Жин гараа уруул дээрээ аваачин "би чамд намайг үнсэхийг зөвшөөрөөгүй биздээ?" гэсээр ичингүйрэн асуув. Хариуд нь хэнэгч үгүй жуумалзах Намжүүн "чи дуртай л байсан биздээ?" хэмээн намуухнаар асуув.
Эргэлзсэн ч тэрээр толгойгоо дохин авсан мэдрэмжийнхээ хариуг хэлнэ. Түүнд энэ нь таалагдаагүй гэвэл худлаа ярьсан болох биз.
"Тэгвэл намайг дахиад чамайг үнсэхийг зөвшөөрч байна уу?" илүү нухацтай ярих түүний асуултанд ууссан залуу эр улайн "тийм" гэх аж. Уруул нь ойртохын хэрээр амьсгал нь түүнийг бүлээцүүлж илүү тааламжтай нөхцөл байдалыг бүрдүүлнэ.
Арай өндөр залуугын гар түүний нүцгэн биеээр тэнэж, өөртөө улам бүр ойртуулах бөгөөд энэ бүхэнд нь Жин дуртай байгаагаа илэрхийлж ялдам хэрнээ амттай дуу алдалтыг гаргаж байв.
__________________________
"Чи яагаад босохгүй байгаа юм? энэ чиний гэр биш шүү дээ" юу ч болоогүй юм шиг аашилах энэ залуу Жонгүг юм. Тэрээр өөрийн биеийг ч даах тэнхэлгүй байх Тэхёнд хандан ийм үг хэлж байхдаа санаа зовсонгүй. Харин ч энгийг мэтээр хүлээж аван одоо түүнийг гэрээс нь гарахыг шаардаж байв. Түүний хувьд Ким Тэхён гэх хүн хэн ч биш болжээ.
Илүү удаан байвал дахиад ямар нэг зүйл болж магадгүй гэж айсан Тэхён шархирах биеэ үл хайхран өндийлөө.
Хувцасаа түүж аван өмсчихөөд түүнийг зовоосон нэгэн рүү аль болох харахгүйг хичээн хаалгаар нь гарна. Хүн биш болсон түүний найз энэ нөхцөлд хамгийн ихээр үзэн ядах нэгэн болжээ.
Тэр омега болж төрсөн хувь заяандаа гомдох эсвэл зүгээр л өөрийг нь хүлээж авч чадаагүй найздаа гомдох хоёрын аль нь гэдгийг сонгож чадахгүй байв. Омега ч гэсэн хүн шүү дээ. Адилхан хүний амсах ёстойг амсаж, туулах ёстойг туулах эрхтэй хүн.
Биед нь мэдрэгдэх энэ аймшигтай өвдөлтийг тэсвэрлэх хүч түүнд байсангүй. Бүрэнхийд гэрэлтэх шонгийн доор суух тэрээр өвчинөө бага ч болов арилахыг хүлээнэ.
Бараг л машин явахгүй байх энэ гудамж үнэхээр хүн амьдрадаг эсэхт нь эргэлзэхээр намуухан аж. Холоос харагдах машины хурц гэрэл нүдийг нь гялбуулах бөгөөд удалгүй түүний хажууханд зогссон байв.
"Чи Тэхён биздээ?, энд юу хийж байгаа юм?"
____________________________
Бага ч болов цаг хожих арга байсыма ахаха. Уучлаарай бялзуухайнууд хайртай шүү. Киссюү. Гомдчихсон бол үнэхээр уучлаарай. Би уг нь тэгье гэж бодоогүй шүү.
YOU ARE READING
-Cruel Alpha-[дууссан]
Fantasy-Хайртай гэдэг үгийг ямар утгаар нь хэрэглээд байгааг чинь ойлгохгүй байна.