Chapter [23]

1.8K 229 64
                                    

"Энэ чамд хамаагүй гэж бодож байна. Зүгээр л явж үз!" гэсээр өвдөлт нь арай намжсан Тэхён сануулав. Түүний анхны бүхнийг авсан нэгэн эрс эсэргүүцэх мэт ойртон өргөх гэсэн боловч омега гараараа түлхэн "эндээс тонилж үз! чамд хамаагүй асуудалд яагаад оролцоод байгаа юм бэ?" хэмээн хашгирч удалгүй уйлж эхлэв.

Түүн рүү ойртох үед үнэртсэн танил альфаны үнэр залууг төөрөгдүүлэх аж.

"Жонгүг" доор суух нэгэнд хүртэл хангалттай сонсогдохуйц нэрийг нь хэлчихээд дараа нь батлах гэсэн шиг өвдөг дээрээ сөхрөн "энэ Жонгүг биздээ? та хоёр ямар холбоотой юм?" гэсээр нүдээ эргэлдүүлэн галзуу хүн шиг аашилж эхлэв. Хэт их айдсаасаа болон бодит ертөнцөөс тасарсан байх тэрээр Тэхёны мөрийг хүчтэй атган "надад хариул Тэхён! чи түүнээс аль хэдийн тэмдэгтэй болчихсон уу?" хэмээн архиран дутуу товчлогдсон цамцных нь энгэрээс зууран хазаад удаагүй байгаа цус шүүрсэн шарх руу харна.

Төд удалгүй залуу толгойгоо барин тонгойсоор санаа алдав.

Нүдэндээ нулимстай омега ханцуйгаараа арчсаар урд нь юу ч хэлэлгүй суух нэгнээс холдон чичрэх хөлөө дааж ядан бослоо. Дахиад хэдхэн минут түүнтэй байх нь аюултай санагдсан учир Тэхён явах гэж байв.

"Намайг Жимин гэдэг. Чамд тэмдэг тавьсан Жон Жонгүг бол миний үеэл байгаа юм. Энэ чамд хамаагүй байх, гэхдээ одоо миний хэлэх гэж байгаа зүйл тоогүй байж болох юм шүү." хэмээсээр босон Тэхён руу ширтэнэ.

Тэр юу хэлэх гээд байна вэ?

Омега зүгээр л явахыг хүссэн ч сонсохгүй бол дараа нь харамсах юм шиг санагдсанд эргэн Жимин гэгч рүү харлаа. Улбар үст илт санаа зовсон царай гарган удалгүй ам нээн дараагийн мөчид Тэхёны зүрхийг зүсэх өгүүлбэр хэлэв.

"Жонгүг аль хэдийн омега эмэгтэйд тэмдэг тавьчихсан." хэмээчихээд дараа нь харамссан бололтой шүлсээ залгина.

Тэхён юу ч ойлгосонгүй. Магадгүй хүсэхгүй байгаа бололтой. Тэр түүнд хамаагүй хүн шүү дээ. Түүний Тэхёныг гэх байр суурь зөвхөн 'сайн найзууд' дээр тогтддог байтал яагаад зүрх нь өвдөж шаналаад байгаа юм бэ?.

Ким Тэхён хэнд ч хайрлагдаж үзээгүй гэнэн омега, хэрцгий нэгний үйлдэлийг хайр хэмээн бага ч гэсэн андуурч явсан аа сая ойлгов. Хэрцгийлэл нь цаанаа утгатай байх гэж бодсон түүний дүгнэлт ёроол руу унаж, аливаа зүйлийг шууд утгаар нь ойлгох нь илүү амар гэдгийг нэг сайн сануулна. Тэр буруу боджээ.








_____________________

Ваа ахаха. Сайхан битүүлээрэй бялзуухайнууд минь.

 -Cruel Alpha-[дууссан]Where stories live. Discover now