Chapter [35]

2.1K 245 33
                                    

Нулимсандаа түлэгдэх шахсан хацар нь улайж, нүд нь бүлцийн хавдсан байх Тэхёны төрх унтаж байхдаа л тайван харагдах аж.

Үүнийг нь хэсэг хугацаанд харж зогссон Жин санаа алдаад өрөөнөөс нь гарна. Зүгээр л тайвшрахыг хүссэн тэрээр гал тогооны өрөөнд орж, өөртөө ус аягалчихаад, түүнийгээ уух зуураа бодлогоширч байв.

Түүний бодол дунд орж ирэх дүр зураглал хэдэн жилийн өмнөх тэдний дурсамж байв.

'Одоо бодоод байхад Тэхёнд Альфа шинж илэрч байгаагүй юм байна. Дээрээс нь дарангуйлагч эм түүний гарт байхыг би харсан. Тэр үед зүгээр л олсон юм гэж хэлээд эзнийг нь хайж байсан ч өгч байхыг нь хараагүй. Би ч тэнэг юм аа, бүх зүйл нүдэнд ил тодорхой байхад хүртэл мэдээгүй байдаг'

"Чи үнэхээр төвлөрсөн харагдаж байна" Намжүүн ийнхүү хэлэх үед л буцаж ирсэн Жин нүдээ нухлан "уучлаарай, би зүгээр л зарим нэг зүйлийн талаар бодож байлаа" хэмээсээр Альфагын өмнө очин зогсох үед тэрээр гараа дэлгэн өөрийгөө омега- г тэвэрнэ.

"Хэзээнээс гэдгийг мэдэхгүй. Чиний тэврэлт яагаад ийм дулаахан байгааг гайхдаг болчихож" түүний үгэнд инээмсэглэсэн Намжүүн үсийг нь илэнгээ ийнхүү шивнэв "Надад яагаад ч юм чи өөрийгөө буруутгаад байгаа юм шиг санагдаад байх юм. Ингэх хэрэггүй гэдгийг мэдэж байгаа биздээ? чи тэдний төлөө чадах бүхий л зүйлийг хийсэн. Хувь заяа гэж байдаг юм, энэ чигээрээ дуусах эсвэл үүрд хамт байх нь түүний л мэдэх асуудал. Одоо бид хоёр биедээ илүү анхаарах хэрэгтэй" хувиа хичээсэн санагдах ч түүний үг хамгийн байж болохоор хувилбар юм.

Хэдий сайн найз нь хэцүү байдалд байсан ч түүнд чадах чинээгээрээ тусалж хувийн амьдралаа давхар зохицуулаад явах нь хэн хэнд нь ашигтай шүү дээ.



_______________


"Чи үнэхээр түүнд юу гээд хэлчихсэн юм бэ? Тэхёныг өөртөө авахыг хүссэн нь чи биздээ? ойлгохгүй байна. Үнэхээр яагаад ингэж аашлаад байгааг чинь ойлгохгүй байна!" Жимин ийнхүү хашхирах үед тоомжиргүй инээмсэглэх Жонгүг "би удахгүй шилжих гэж байгаа ахаа, Тэхён тэнэг зүйл хийж магадгүй, таныг хажууд нь дээрдэх хүртэл харж байгаасай гэж гуймаар байна" энэ мөчид үнэн яриад байгаа эсэхийг нь шалгах Жимин гайхширч орхижээ.

Учир нь Жонгүг- т ямар ч тоглосон шинж байсангүй.








___________________

Төгсөв.

Энэ хүртэл надтай хамт байж, бичих урам зориг өгч байсан бүх Alien's- т талархаж байна.

Мөн уучлаарай...

Яаж ч хичээсэн аз жаргалтай төгсгөл үүнд тохирохгүй юм шиг санагдлаа.

Bitch- ээр эргэн уулзах хүртэл түр баяртай. Хайртай шүү

 -Cruel Alpha-[дууссан]Where stories live. Discover now