Chapter [14]

2.1K 246 24
                                    

Жонгүгын үйл хөдлөл болон үг яриа нь хэвийн байх бөгөөд Тэхёныг харахдаа ямар ч сэтгэл хөдлөл гаргахгүй байсан нь түүнийг бага зэрэг тайвшруулж байсан юм. Өргөн мөртэй залуу хажууд нь суух нэгэн рүү эрүүгээрээ заах бол Жонгүг ойлгосон бололтой "Тэхёнаа зүгээр үү? бие чинь өвдөөд байгаа юм уу?" гэсээр санаа зовж эхлэх аж.

Түүний хариу үйлдэл тийм ч сүртэй байсангүй инээх төдийхөн болчихоод "би зүгээр дээ нойр л дутуу байгаа юм шиг байна" гэсээр мөрөө хавчина. Жонгүг хөвсгөр үсийг нь илсээр "манай хүчирхэг альфа эрт унтаж байж л улам хүчирхэг харагдана" гэх нь тэр. Хар үстийн үг түүнд хэтэрхий сэртхийлэм сонсогдсон ч өөр нэг найздаа харуулахыг хүссэнгүй хуурамч инээмсгэлэл нүүрэндээ тохон хараал идсэн энэ эвгүй байдал битгий удаан үргэлжлээсэй хэмээн хүснэ.

Бурхан түүнийг харсан бололтой.

Хичээлийн хонх эхэл гэсэн шиг дүнгэнэхэд Жин хааяа нэг ёолон суудалруугаа ухас хийнэ. Жонгүгын хэвийн төрх өргөн мөртийг босох үед солигдон Тэхёныг басах аятай ширтсээр хажууд нь суухдаа "чи зүгээр өнгрөхгүй шүү" хэмээх нь багасаж байсан айдсыг нь дуудчихав. Гар нь чичирж суудлаасаа босоод явчихмаар санагдах ч хичээл эхэлсэн тул энэ нь тийм ч амар байсангүй. Гурван цаг. Сэтгэлийн дарамтанд суух гурван цаг. Одоо юу болох бол Жонгүг хүнд хэлэх болов уу? хэмээн бодох Тэхёны анхаарал самбарт бус хэн нэгний нуруунд төвлөрчээ. Нүднийхээ булангаар хажуудаа суух эрийг ажигласан ч ноцтой зүйл харагдахгүй байгаа нь бүр ч их айдаст автуулна.

Нэг л мэдэхэд багш хүүхдүүдэд гэрт хийх даалгаварыг бичиж өгч байгаа харагдана. Түүний айдас биелэлээ олох цаг иржээ. Түүний найз дэвтэрээ цүнхлэн гарахдаа "дээвэр дээр хүрээд ир" хэмээн шивнэсэн юм.

Өөрийг нь орхин явж буй хоёр найздаа Жин гомдсонгүй харин ч эсэргээрээ баярлах шиг болж хурдхан гэртээ харихыг хүснэ.




___________________________



Сургуулийн дээвэр дээр хөлөө зөөж ядан гарч ирвэл Жонгүг тамхи татан сууж байх нь тэр. Харин энэ үед Тэхён шүлсээ гүд хийн залгиад эргэж харан явах гэсэн ч аль хэдийн хараанд нь өртсөн бололтой "зогс!" хэмээх үг сонсох нь тэр. Жонгүгыг ууртай байх үедээ д тамхи татдаг гэдгийг мэдэх тул Тэхён үгнээс нь зөрөхийг хүссэнгүй. Газар суух нэгэн босон түүний урдаас алхаж эхэлнэ. Удалгүй түүнд улам ойртно.

Амьсгал нь бие биедээ мэдэгдэхүйц тийм л ойр байх ба Тэхёны харц аль хэдийн газарт тогтжээ.

"надруу хар!" захиргаадах мэт өнгө аястай үгний дараагаар түүн рүү алгуурхнаар харвал тэрээр утаагаа нүүр лүү нь үлээн "чи мэднэ, намайг худалч хүмүүст дургүй гэдгийг, тэдэнд яаж хариу барьдаг гэдгийг. Гэхдээ одоо яах вэ? чи миний хамгийн сайн найз байдаг би яах ёстой юм бэ?. Миний хариу авах систем иймэрхүү омегад таарахгүй юм шиг байна. Тийм болохоор өөрийгөө шинэчлэх хэрэгтэй боллоо" гэсээр уруулыг нь зөөлөн үнсэж амтлахдаа хааяа нэг хазалт өгнө.









____________________________
Миний бичих систем ч бас их хачин шүү ахахаха

 -Cruel Alpha-[дууссан]Where stories live. Discover now