"Чи энд юу хийж байгаа юм?" гэсээр Жонгүг цамцныхаа энгэрийг товчилж байв.
Түүний хандлага үг хэл хэзээ ч Жиминд таалагдаж байгаагүй бөгөөд энэ удаа ч үл тоохоор шийдсэн улбар үст нүдээ эргэлдүүлэн "би яагаад энд ирж болохгүй гэж? дүү минь" хэмээчихээд буйдан дээр тухлав. Тэд хэдий үеэл ах дүүс байж болох ч хэвийнээс өөр юм.
Хоёр биенээ үзэн ядах сэтгэл хоёуланд нь хүчтэй нөлөөлчихсөн байгаа хэрэг.
"Би ийшээ ирэх замдаа түрүүхэн чиний хохирогч болсон залуутай таарсан" намуухан дуугаар ийнхүү хэлэхдээ тэрээр аль болох сэтгэл хөдлөл гаргахгүйг хичээн утсаараа оролдох аж. Түүний санаж байсан шиг үл тоомсорлолт илэрсэнгүй харин ч байдал улам ширүүн болох мэт Жонгүг шүдээ суун "чам шиг нохойн гөлөгт тэр хамаатай гэж үү?" гэсээр архирана.
Тэхён түүний хувьд юу ч биш байсан юм бол яагаад ингэж хүндээр тусгаж авна вэ?
Жимин тоохгүй орхих гэсэнгүй. Бас түүнтэй сөргөөцөлдөхыг ч хүссэнгүй.
"Харин ч надад хамаатай гэж бодож байна. Чиний ахын хувьд хэлэхэд аль хэдийн Сохи- д тэмдэг тавьчихаад яах гэж түүнээр оролдож байгаа юм бэ? түүний ирээдүй одоо чиний гарт байна шүү дээ. Миний хэлэх гээд байгаа зүйл бол Тэхёны цаашдын амьдрал зөвхөн чамаас шалтгаална. Чи яг л эзэнгүй нохойг өөртөө дасгачихаад буцаан хаях гэж буй өрөвдөлтэй новш шиг аашилж байна!" сүүлийн өгүүлбэрээ шүд зуун хэлэх тэрээр уураа барьж ядна.
Судас нь товойх булчинлаг эр Жимины энгэрээс татан босгоод нүд рүү нь эгцэлж харан "миний амьдрал чамд хамаагүй! юу мэддэг болоод надад заах гэж оролдоод байгаа хараал идмэр вэ?" хэмээсээр шал руу түүнийг шидэв. Газраас өндийх гэж байсан Жиминыг Жонгүг дахин хэвтүүлээд дээр нь суун "Чи байжээ? хараал идсэн чи миний өмчид хүрч бузарласан юм биздээ?" гэсээр хацар толгой зэрэг рүү нь цохилт өгч байв.
Удалгүй тэрээр дээрээс нь босон хана налж суугаад толгойгоо гудайлгав.
Цээжнээс нь дээш бүх хэсэг нь шархиран өвдөх хэдий ч улбар үст хүчлэн босоод "Чи өөрийнхөө өмчид надаас илүү хэрцгий хандсан биш гэж үү?. Зүрх сэтгэлд нь чамаас өөр хүн байхгүй тэр хүнд хамгийн адгийн гэж хэлж болох харгислалыг өөрөө хийчихээд яагаад над руу буруугаа чихээд байгаа юм бэ? новш минь." тэрээр үүнийг хэлж байхдаа эргэлзсэнгүй.
Хариу үл ирэхэд Жимин түүн рүү харвал мөр нь чичрэх аж.
Тэр уйлаад байгаа хэрэг үү?
___________________________
Ахаха. Та нар ямар хурдан 100 хүргэчихэв?
YOU ARE READING
-Cruel Alpha-[дууссан]
Fantasy-Хайртай гэдэг үгийг ямар утгаар нь хэрэглээд байгааг чинь ойлгохгүй байна.