"Хөөе царайлаг залуу минь, чи өнөөдөр бид хоёрт хоол авч өгнө биздээ?" гэсээр хошуугаа унжуулах хоёрыг харсан тэднээс арай өндөр хөвгүүн духаа алгадан "Та хоёр өнөөдөр хосын тэмцээн дээр ялаагүй байсан бол наад хошууг чинь хооронд нь нийлүүлж байгаад цавуудах байлаа, авч өгөх болохоор одоо өхөөрдөм царайлах гэж оролдохоо больцгоо" хэмээх нь хэзээний л дассан янзтай байх аж.
Дэндүү адилхан хоёр хөвгүүн доороо дэвхцэн баярлах нь нэг ёсны үнэхээр өхөөрдөм харагдаж байв.
"Жонгүгаа гэхдээ чи өнөөдөр өмнө нь бэлдэж байснаасаа илүү сайн байсан шүү" гэсээр цэнхэр үст магтах бол хар үстэй, түүний ихэр гэмээр хөвгүүн "зүгээр л ялагдмааргүй байсан юм" гэж хэлэхдээ бага зэрэг инээмсэглэнэ. Цэнхэр үст Жонгүгын хажууд элдэв зүйл ярих бөгөөд, тэрээр хааяа нэг ярианд нь оролцож, бусад үед зүгээр л сонсож байсан юм.
"Өнөөдрийн тэмцээн дээр хоёр альфа хос болоод ялна гэдэг итгэмээргүй зүйл шүү" гэсээр Жонгүг инээхэд цэнхэр үст бага зэрэг цочирдох авч хариу үйлдэл үзүүлэн мишээгээд "харин тийм ээ" гэж хэлэхдээ гуниг тээсэн харагдана.
"Тэхёнаа одоо Жин дээр очицгооё, тэр хоол авч өгөх ёстой" гээд Жонгүг Тэхёныг чирэн зам дагуу алхана.
___
"Тэхён Жонгүг хоёр их удаж байна шүү. Хоёр золигийг ирэхээр нь нэг сайн няслаад авахаа мэдье" гэсээр бувтнан суух нил ягаан үст Жин цагаа харан суух нь эгээтэй л хоёр хүүхдээ хүлээж буй ээж шиг харагдах аж. Хоолны газрын хонх жингэнэн дуугарч Жин харцаа чиглүүлбэл хэдэн хар хувцастай залуус орж ирлээ.
Зөөгч гэх хөгшин эмэгтэй бага зэрэг сандран буй нь тэр хүмүүстэй шууд холбоотой гэдэг нь тодорхой байв. Тэд хоосон ширээнд суух бөгөөд, юу ч дуугарахгүй байх аж.
Жин-ы сонирхол хөдөлж байсан ч ирэхгүй удаад байгаа хоёр найзыгаа бодон, төд удалгүй буурна. Гэтэл түүний хамарт үнэртсэн хурц альфагын үнэр толгойг нь дэлсээд авах шиг л болов. Энэ түүнийг хэцүү болгож байсан юм.
Тэрээр босон, угаалгын өрөөнд орж нүүрээ усаар угаан, ичгүүргүйгээр үнэрээ тараагаад байгаа хэн нь мэдэгдэхгүй тэр хүнийг дотроо хараагаад амжив. Тэрээр буцан суудалдаа суухад одоог хүртэл хар хувцастай хүмүүс байх бөгөөд ширээн дээр нь юу ч байхгүй байгаа нь хоол идэх гэж ирээгүй гэдгийг дорно л тодорхойлно.
Хаалганы хонх хэдэнтээ жингэнэж Жины хүлээж буй хоёр найз нь дуу шуутай орж ирлээ. Тэрээр духруу нь нэг нэг няслаад "яасан уддаг юм хүнээр хоол авхуулж идэх гэж байж дараагийн удаа ингэж удвал би хүлээхгүй шүү" гэсээр зөөгчийг дуудхад Тэхён "хөөх чи дараа ч бас авч өгөх хэрэг үү?" гэх нь бусад яриаг нь огт сонсоогүй мэт л.
Хоолоо хүлээх зуур Жины бие тавгүй байх бөгөөд түрүүхэн үнэртсэн альфаны үнэр улам л хурц болоод байсантай холбоотой юм. Удалгүй түүний омега үнэр бага багаар ялгарч буйг тэрээр өөрөө ч мэдсэнгүй гэтэл Жонгүг "Жин энэ чи юу?" хэмээн сэжиглэх маягаар хархад Жин "юу би юу гэж?" хэмээн асуулаа.
Жонгүг альфа шинжээ харуулан үнэрлэх хамараа төвлөрүүлэн Жин дээр зогсон "чи чинь яачихаа вэ? залуу минь чиний омега үнэр хэтэрхий их ялгараад байгаа гэж бодохгүй байна уу?" гэхэд Жин Тэхён хоёр зэрэг "юу?" хэмээн асуулаа. Жонгүг Тэхёнруу хачин хараад "чи үнэртэхгүй байгаа хэрэг үү? Жины үнэр энд байгаа альфа нарыг галзууруулах гэж байхад" гэсээр хэдэн хүн зааж харуулхад тэдгээр хүмүүс нь бүгд л суудал дээрээ тогтохгүй Жин рүү хүсэмжилсэн харцаар харж байв.
Тэхён төв царайлан "би мэдэж байна аа зүгээр л тоглосон юм" гэсээр инээх нь дэндүү худал харагдах аж.
Жин альфаны үнэрийг авахгүй гэсэндээ амаараа амьсгалан хамараа ашиглахгүйг хичээж байлаа. Удалгүй тэдний хоол ирэн идэх гэж байхад нь хар хувцастай залуусаас арай өндөр залуу тэдний ширээрүү дөхөн Жины гарнаас татаж босгон нүүр лүү нь ойртон "одоохон наад хараал идсэн галзуурмаар үнэрээ дарахгүй бол би чамайг энэ ширээн дээр эдлэх болно шүү" гэсээр шүдээ сийгүүлэн хэлэв.
______________________
Би үнэхээр баяртай байгаа болохоор ээлжит бэлгээ задаллаа бялзуухайнууд минь хайртай шүү:) бас тэр нэгэн найздаа зориулав;)
YOU ARE READING
-Cruel Alpha-[дууссан]
Fantasy-Хайртай гэдэг үгийг ямар утгаар нь хэрэглээд байгааг чинь ойлгохгүй байна.