Толгой нь задрах шахам өвдөх Тэхён сэрсэн хэдий ч нүдээ нээхийг хүссэнгүй. Бүхэнд хүлээцтэй хандах тэрээр аажуухан хөнжлөө сөхөн, өндийлөө.
Үүний дараагаар зовхи нь хөндүүр оргиж байсан ч хүчилсээр нээх үед шаргал өнгийн ханын цаас бүдэг бадаг харагдаж эхлэв. Өөрөө ч мэдэлгүй толгойгоо сэгсэрчихсэн тэрээр дараа нь харамсах мэт шүүрс алдан нүдээ нухална.
"Тэхёнаа сэрчихсэн юм уу? толгой чинь өвдөж байгаа биздээ? Энэ эмийг уучихаад хэвтэх хэрэгтэй" гэсээр гаднаас тавцантай эм, ус барьсаар Жин орж ирнэ. Одоогийн нөхцөл байдал тийм ч муу байсангүй. Өөрөөр хэлбэл түүний тархинд Жонгүгыг бодох сөхөө байсангүй. Чимээгүйхэн найзынхаа хэлснээр эмнээс хоёрыг амандаа хийн зажилж, усаар даруулан ууна.
"Сайн хүү. Одоо ингээд хэвтэж байгаарай өдөр Жонгүгтэй уулзах болохоор чамайг ядарсан байгааг харахыг хүсэхгүй байна" бүлээн гараа духан дээр нь тавьж, халууныг нь үзэх нэгэн ийнхүү өгүүлсэн нь Тэхёныг цочоож орхив. Цэнхэр үст нүдээ томруулан Жин- ы гарнаас атган "Жонгүгтэй уулзах гэсэн үү? яах гэж тэр вэ? би явж чадахгүй, гуйя энийг битгий хий!" гэх тэрээр арай ядан дуугарч байв.
Жин санаа алдан хацрыг нь зөөлөн илбээд "Санаа зовох хэрэггүй, би зохицуулах болохоор. Чи ийм байдалтай цааш явахыг хүсээ юу? хэрэв тийм бол би үүнийг чинь зөвшөөрөхгүй!. Юуны тулд би чиний сайн найз билээ? одоо эсэргүүцэх хэрэггүй, хэн хэнд чинь энэ бүхэн цааш явах сүүлийн зам байх болно" эрс шийдэмгий өнгөөр ярих тэрээр Тэхёны духан дээр зөөлхөн үнсээд, удалгүй асуулт хэрэггүй гэсэн шиг долоовор хуруугаа түүний уруул дээр наав.
Орноос нь өндийн гарах гэж байхад нь Тэхёны гар дахин түүнийг зогсоов.
"Чи түүний талаар надад хэлээгүй" гэсээр мишээх Тэхёныг харсан Жин улайж орхив. Үнэхээр тэр Жонгүг Тэхён хоёрын хэнд нь ч хэлээгүй юм. Худлаа ханиалгах Жин хоолойгоо засаад, буцан орон дээр суулаа.
"Би бүх зүйл эмх цэгцтэй болохоор нь хэлэх гэж байсан юм. Ямартай ч ийм дээрээ тулчихсан юм чинь хэлчихье, тэр миний хувь тавилангийн хос" гэх үед Тэхён сониучирхан "Хөөх, чи үнэхээр азтай юм аа. Яаж түүнтэй учирсан юм бэ? бас хос гэдгээ яаж мэдсэн юм?" гэх аж.
Одоо дурсахад нэлээд таагүй учрал ч гэлээ Тэхёны мишээж байгааг нь дахин харах гэсэн тэрээр "Үнэндээ би хэд хоногийн өмнөөс илүү их үнэр ялгаруулж байсан. Энэ нь миний түүнтэй уулзсан өдрөөс эхэлсэн юм. Үнэрийг дарж чадахгүй байсны улмаас сургуулийн хэдэн сурагч намайг хүчиндэх гэсэн. Нэг азтай новшийн доодохыг нь жаргаачихсан ч гэлээ..." Тэхёны гунигтай харц түүний яриаг тасалдуулж орхив.
"Яг л над шиг үү?" гэх тэрээр гуниг тээн нүдээ анив.
Жин сандрах шиг болж Тэхёныг тэвэрч аваад "Битгий ингэж ярь, тэд бол новшнууд. Харин Жонгүг өөр гэдгийг би болон чи мэднэ. Ямар нэгэн шалтгаан байгаа болохоор шаналах хэрэггүй түр зуур ч болов" хэмээсээр үсийг нь илнэ. Дараагаар нь тэрээр түүн рүү харж инээмсэглэн "чи миний яриаг бүрэн сонссонгүй. Дараа нь тэр ирсэн, миний баатар. Надад тэмдэг тавьж өөрийнх нь гэдгийг баталсан" гэх аж
"Энийг ойлгож байна уу? энэ тэмдэг чамд ч бас байгаа шүү дээ. Зөвхөн аз жаргалыг бэлгэддэг учраас хүндээр тусгаж авах хэрэггүй. Жонгүг чамд хайртай учраас ийм зүйл хийсэн гэдэгт би итгэлтэй байна"
_____________________
Sasageyo! Sasageyo!
Хандалт сайн байвал маргааш оруулна.
Энийг ч бас мартахгүй ээ Хайртай шүү.
YOU ARE READING
-Cruel Alpha-[дууссан]
Fantasy-Хайртай гэдэг үгийг ямар утгаар нь хэрэглээд байгааг чинь ойлгохгүй байна.