Chapter [30]

1.5K 249 14
                                    

"Би юу ч хийж чадаагүй. Надад хэцүү байна. Хэзээ ч намайг эргэн хайрлаж чадахгүй нэгэнд хазуулчихсандаа маш их гомдож, энд..." гээд цээж рүү гээ цохин "өвдөөд байна, Жин өвдөж байна надад туслаач" гэсээр дахин нулимс унагах ажээ. Та мөн би ч түүний сэтгэлд хумиралдан буй зовлон гээчийг дутуу ойлгоно.

Тэр хэтэрхий эмзэг нэгэн.

Чухамдаа юу түүнийг бүх зүйл болоод өнгөрсний дараа илчилж байгааг мэдэхгүй ч, тэсвэр нь алдагдсан гэдэг нь тодорхой.

"Тэхён чи үнэхээр сайнгүй харагдаж байна, унтах хэрэгтэй" гэсээр Жин түүний толгойг мөрөн дээрээ тавин жолоочийн суудалд үрүүлээ атган суух нэгэнд дохио өгнө.

Нүд нь улайн хавдаж, хүн харахын эцэсгүй болтлоо цонхийсон тэрээр чимээгүйхэн мэгшин удалгүй дуу гаргахаа ч болив. Жин санаа зовсонгүй, учир нь жигд амьсгалах нь унтаж буйг нь итгэж байсан юм. Харин үүний дараа хоёр найзынх нь дунд ямар асуудал тулгарсныг эргэцүүлж бодох нэг асуудал гарч ирэв. Тэр Жонгүгтэй уулзаж ярилцах хүртлээ хэнд нь итгэх ёстойгоо мэдэхгүй байх аж. Яг адилхан түүний найзууд шүү дээ.

Хэрвээ сонголт гарч ирвэл түүнд хэцүү байх болно.

Гэхдээ ийм зүйл болгохгүй байх нь түүний үүрэг. Өдий хүртэл ямар ч асуудал Жин үгүйгээр шийдэгддэггүй байсан. Энэ удаад ч мөн адил тэр бүгдийг байранд нь оруулах хэрэгтэй.

"Энэ хоёр тэнэг намайг дандаа зовоодог, чи мэдэрч байна уу?" гэсээр доголон нулимс хацар дээрээ унагах царайлаг залуу Намжүүнаас асуух аж.

"Тэгээд чи яагаад тэднээр шийдүүлэхгүй орхичихож болдоггүй юм бэ?" Тэхёныг сэрээхгүй гэсэн шиг сул дуугаар асуух бол Жин нүүрэндээ инээмсэглэл тодруулан "Учир нь би тэдэнд хэрэгтэй. Буруу шийдвэр гаргаж, хоорондоо дахиж хэзээ ч холбоогүй байлгахыг би хүсэхгүй байна. Энэ л найзын үүрэг биш гэж үү? хэн хэнийх нь хувьд муу хүн болж үлдэхгүйн төлөө би асуудалд оролцох хэрэгтэй болдог" хэмээх тэрээр нүдээ анилаа.


_____________________



"Байна уу? Жонгүг чамтай ярилцах хэрэгтэй байна" гэсээр утасны цаана байх хүний хариултыг хүлээнэ.

Сөөнгөтсөн хоолойгоо нэг засаж авах тэрээр "Тэхён чамтай хамт байгаа юу?" гэх бол уур нь дүрсхийгээд ирсэн Жин шүдээ зуун "Мэдээж хэрэг! чиний сүйрүүлж хаясан нэгэн надтай хамт байна, чи юу бодож..." хариуг нь ч сонсолгүй үгийг нь таслах Жонгүг "Тэр их ядарсан, сайн амраагаарай гуйж байна. Маргааш уулзаж байгаад учраа олцгооё одоо биш" гэсээр утсаа таслав.






_____________________

Уучлаарай Alien's сүүлийн хэсэг ордог шөнө толгой яг хагарах гэж байгаа юм шиг өвдсөн. Тэгээд яасан бэ гэсэн ханиад хүрсэн байж. Гэхдээ нээх удалгүй эдгэсэн ч гэсэн нэг оруулахгүй байхаараа залхуурдаг гаж зан хөдлөөд өдийг хүргэчихлээ. Анзаарч байвал дуусах тун дөхөж байна. Хайртай шүү.

 -Cruel Alpha-[дууссан]Where stories live. Discover now