Chapter [9]

2.4K 287 14
                                    

Жин нүднээс нь гарч буй нулимсаа хянах гэж оролдон эхэр татсаар "чи надад гар хүрэхгүй гэж амласан" гэхэд Намжүүн нуруугаар нь гараа оруулан тэврээд "би өөрийгөө хянаж чадсангүй намайг үнэхээр уучлаарай" гэх бол тэврүүлэн зогсох Жин уйлахаа болин түүнийг өөрөөсөө түлхээд сул дуугаар "надаас хол бай чиний үнэр намайг алах гээд байна" гэсээр чичрэх хөлөө зөөж ядсаар буйдан дээр очин хэвтлээ.

Намжүүн түүний үйлдэлийг гайхан буйдангын хажууд зогсоод "юу хийж байгаа юм?" хэмээвэл Жин хөмсөгөө зангидан нүдээ нээгээд "наад хоёр нүд чинь юм хардаг бол би унтах гэж байна" гэсээр ширэв татхад өндөр залуу инээвхийлэн "энэ том байшин ганц л унталганы өрөөтэй гэж бодоо юу?" гэсээр түүнийг татаж босголоо.

Жин түүнд чирэгдэн явж байхдаа зогсолтгүйгээр үгэлэх бөгөөд тэрээр бувтнахдаа "муу новш чинь том байшинтай гэдгээ гайхуулаад байгаа юм байхдаа энэ том байшин ч гэх шиг......" хэмээж байв.

Намжүүн эргэж харалгүйгээр "сонсогдоод байна" хэмээхэд Жин муухай харсаар "угаасаа сонс гэж хэлж байгаа юм" гэсээр уруулныхаа нэг талыг өргөн зэхэлзэнэ. Намжүүн явсаар ягаан өнгийн хаалгатай өрөөг татан Жиныг оруулхад тэрээр гайхан "энэ чинь одоо......чи охин дүүтэй хэрэг үү?" гэхэд Намжүүн "үгүй ээ энэ чиний дуртай өнгө мөн биздээ?" гэлээ.

Жин үүнийг сонсоод бүр ч чухал царайлан "чи ер нь яг хэн болоод миний талаар бүгдийг мэдээд байгаа юм?" гэсээр хариулт нэхнэ. Намжүүн ч эндээс амар мултар ч чадахгүйгээ ойлгон түүнийг орон дээр суухыг уриад өөрөө хажууд нь суун ярьж эхэллээ.

"Үнэндээ би чиний талаар бүгдийг судалсан омегаверс ёртөнцөд зарим альфа нарын хувь тавиланг зөнчид хэлж өгдөг юм. Чамтай анх би тэр хоолны газар тааралдаж байсан даа чи санаж байгаа байх тэр өдрөөс хойш миний бие сонин болж бүх газраас чиний үнэр тархаж байсан. Би өөрийн зөнчид очин энэ бүгдийг хэлхэд тэр хэлэхдээ альфа өөрийн омега г олохдоо зөвхөн түүний үнэрийг л мэдэрдэг мөн чамайг миний үүрдийнх гэж хэлсэн тэгээд л одоо би чиний хажууд байгаа хэрэг" гээд яриагаа дуусгалаа.

Жин ч бүгдийг ойлгосон бололтой өөрийн мэдрэмжтэйгээ харьцуулж бодоод "тэгээд л миний бие ч гэсэн сонин болж байсан байх нь ээ" гэлээ. Намжүүн босон түүнд унталганы хувцас болон дотуур өмд гаргаж өгөөд "чи зөвхөн минийх учраас л намайг тэмдэг тавиагүй байхад тиймэрхүү шинж илэрч байгаа юм" гэв.





_______________________

Мэдэхгүй ээ би яг юу бичээд байгаагаа ойлгохгүй байна. Сэтгэл санаа бол навс уначихсан байгаа та нарын хандлагаас болоод шүү дээ. Бас Жэнни гийн хэргээс болоод өхөөрдөм хайртыгаа өрөвдөөд уйлмаар байгаа ч Чэны гэнэтийн гэрлэлтээс болоод нулимс гарж өгөхгүй нь. Бас өдөр унтаж шөнө сэрдэг болчихсон болохоор үнэхээр өмнөх хэсэгүүдээ санахгүй буцаад унших гэж зовж байна. Бас ХАЙРТАЙ ШҮҮ:)

 -Cruel Alpha-[дууссан]Where stories live. Discover now