Chapter [24]

1.6K 262 33
                                    

Тэхён өөрийнхөө дотор хуримтлагдаж буй уур хилэн, үзэн ядалтаа хянах гэж хичээж байв. Тэр хайртай хүнтэй байсан юм бол яагаад өөртөө өмчилж ямар ч ирээдүйн баталгаагүй тэмдэг тавьчихаж байгаа юм бэ?

"Жимин гэсэн байх аа? намайг гэрт минь хүргээд өгч болох уу?" хэмээх тэрээр шивнэж байсан юм. Юм ярих хүсэлгүй байгааг нь ойлгосон эр чимээгүйхэн Тэхёныг түшсээр машиндаа суулгана. Тэхён гэрийнхээ хаягыг хэлчихээд ямар ч сэтгэл хөдлөл гаргалгүй цонхоор ширтэх аж. Ийм зүйлийн дараа хэн ярихыг хүснэ гэж?

Маш хурдан ирчихсэнд бага зэрэг харамссан Жимин санаа алдсаар "бид гэрт чинь ирчихлээ" гэхэд бодит амьдралаас хөндийрсөн тэрээр цочисхийн, удалгүй машинаас буухаар хаалгыг нь нээв. Түүнийг ямар нэг зүйл зогсооход эргэж харвал Жимин цамцных нь хормойноос зуурчихсан байх аж. Асуулт нэхсэн харцаар түүн рүү ширтэх үед нэг хоолойгоо засан "магадгүй чи ярих дургүй байгаа байх, гэхдээ ямар нэгэн зүйл тус болж чадна гэвэл би үргэлж бэлэн шүү" хэмээнэ. Тэхён эргэлзсэн хэдий ч буцан машинд суугаад маш чангаар улбар үст эрийг тэвэрч авлаа. Хэцүү үе тохиолдсон үед ярилцах гэхээсээ илүү тэврэх нь хавь илүү дээрдүүлдэг шүү дээ. Түүнд ч бас энэ хэрэгтэй байсан бололтой.

10 минут шахуу тэврэлдсэн залуус салах үед Тэхёны хацар, дух зэрэг нь улайсан байх бөгөөд дөнгөж саяхан Жимины цээжинд наалдчихсан байсан учраас ийм болсон хэмээн таамаглав. Машинаас буух тэрээр юу ч хэлэлгүй хаалгыг гаднаас нь хаана.

Жимин түүнийг гарсан ч ардаас нь харах бөгөөд гэртээ орох үед нь л санаа нь амрах юм шиг санагдаж байв.

Тэхён гэрийнхээ үүдэнд очсон хэдий ч оролгүй хэсэг зогсон эргэж харан Жимин рүү гүйгээд цонхыг нь тогшив. Гайхсан байх улбар үст цонхоо доошлуулах үед хэт гэнэтийн үнсэлт хацар дээр нь буун цочирдуулна. Ийм үйлдэл хийсэн Тэхён зөөлөн харцаар түүнийг ширтээд "баярлалаа, сайхан амраарай" хэмээчихээд ичих мэт хурдхан гэртээ орсон юм.

Зүрх нь цээжин дотроо дэлбэрэх шахам цохилох үед альфа өөрийгөө харааж байв. Тэр тэмдэгтэй омега шүү дээ ингэж болохгүй гэдгийг хамгийн сайн мэдэх хүн.





_______________________

Сайн уу?

Би та нарт шинэ нэр өгсөн 'Alien'

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би энийг хэлэхийг хүссэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би энийг хэлэхийг хүссэн юм.
100 хүрсэн тохиолдолд шууд оруулж байгаа ч өмнөх хэсэг 97 дээрээ гацчихсан. Маш удаан. Тэгээд л дахиад хүрсэн болов уу гээд орсон чинь 96 болчихсон байсан. Тэрүүхэн тэнд гомдох сэтгэл төрсөн гээч. Хм

Бас би нэг зүйлийг ойлголоо смат хэсэг байхгүй л бол та нарын сэтгэлд хүрэхгүй юм шиг байна гэж. Би уг нь та нарт хичнээн их хайртай билээ дээ.

 -Cruel Alpha-[дууссан]Where stories live. Discover now