"Хаашаа яваад байгаа юм" түрүүнээс хойш дуугаа хураан машинаа жолоодох Намжүүнийг харсан Жин тэсгэл алдан асуусан нь энэ байв. Хар үст замаа харсаар "манай гэрлүү" хэмээхэд Жин нүдээ томруулан "яагаад танайхруу явж байгаа юм намайг энд буулга" гэсээр хашиграх шахам хэлэхэд Намжүүн инээвхийлэн "би чамайг хүчиндчихгүй болохоор зүгээр л очоод үз" гэлээ.
Жин д өөр сонголт байхгүй тул чимээгүй болон урд дахь замаа ширтэж эхэллээ.
Удалгүй машин зогсож Намжүүн түрүүлж буун Жины талын хаалгыг онгойлгон өргөхөд Жин харцаа буруулан "би өөрөө алхаж чадна аа намайг буулга" хэмээлээ гэвч энэ нь өндөр залуугын чихэнд яг л өргөөд яв гэсэн мэт сонсогдсон бололтой үл тоов.
Тэдний ирсэн газар нь гурван давхар дээд зэрэглэлийнх мэт тансаг харш байлаа. Намжүүн Жиныг гар дээрээ өргөсөөр хонх дарахад залуухан үйлчлэгч бололтой бүсгүй угтан авлаа.
__________________________
Тэхён Жонгүг хоёр альфа омега хосын тэмцээнд ялсанаас хойш сургуульд нилээд нэр хүндтэй болсон байх бөгөөд жижигхэн фэн клубтэй ч болоод амжсан байв.
"Тэхёнаа хамт тоглохгүй хэрэг үү?" гэсээр Жонгүг альфа эр- д баймааргүй өхөөрдөм төрх гарган хошуугаа унжуулсаар Тэхёныг залхаан цээрлүүлж байлаа. Тэхён багахан сандрал үүсгэсээр "би одоо явахгүй бол ээж намайг алах болно баяртай Жонгүгаа" гэсээр хурдлан гүйлээ.
Тэхёны амьсгаа давчидан зогсон тайвнаар алхаж эхлэв. Үнэндээ түүний ээж хэд хоног гэртээ ирэхгүй бөгөөд Жонгүгаас мултрах бяцхан заль зохиосон нь энэ байлаа. Түүний бие нэг л тогтворгүй болж нүд нь бүрэлзэн хөл дээрээ зогсож чадахгүй болоод эхэлхэд цүнхнээсээ юм хайсан ч олсонгүй. Тэхён нэг гараараа хашаа түшин нөгөө гартаа цүнхээ барин удаанаар алхаж эхлэв.
Гэтэл хашааны булангаас нэг эрэгтэй хүн түүний гарнаас татан нурууг нь ханатай савж орхилоо.
Тэхён зовиуртайгаар нуруугаа барьсаар бүрэлзэх нүдээ нухлан түрүүний залууг харвал улбар үстэй өөрөөс нь ялимгүй намхан залуу зогсож байв. Тэрээр бага зэрэг сул дуугаар өвчингөө тэсвэрлэн "яагаад байгаа юм? чи хэн бэ?" гэвэл залуу хачин төрх нүүрэндээ тодруулсаар "эхлээд чиний наад үнэрний чинь талаар ярих хэрэгтэй юм биш үү?" гэсээр инээд алдлаа.
Тэхён юу ч ойлгох сөхөөгүй болсон байх бөгөөд түүнд одоо ямар нэг зүйл л тусалж чадхаар байв. Залуу түүн рүү бага багаар ойртоход Тэхён шууд л мөрнөөс нь атган уруул дээр нь үнсэж эхэллээ. Залуу гайхах биш харин ч ялсан төрх тодруулсаар нэг гараараа хүзүүнээс нь атган нөгөө гараараа Тэхёны биеийг илж байв.
_______________________
Сайн уу?
YOU ARE READING
-Cruel Alpha-[дууссан]
Fantasy-Хайртай гэдэг үгийг ямар утгаар нь хэрэглээд байгааг чинь ойлгохгүй байна.