Тэхёны бие үд гэхэд үнэхээр дээрдсэн юм шиг санагдав. Хөдлөх болгонд нь шархирч байсан бие нь хөнгөрч босож чадахтайгаа болсон байх аж.
Одоогийн нөхцөл байдал түүнд үнэхээр аймшигтай санагдаж байв. Учир нь Жонгүгтэй уулзах гэж өчигдөрхөн амьдралаа сүйрүүлчихсэн газартаа очиж байсан юм. Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэрээр гэртээ ирж ярилцахыг хүссэн аж.
Жолоочын хажуугын суудалд суух Жин үе үехэн толиндоо харж Тэхёныг ажиглах авч онцын сэтгэл хөдлөл илрээгүй тул бага зэрэг тайвширна. Гэсэн ч санаа зовохоо больсонгүй. Яг л дүрэм шиг, хэзээ ч өөрчлөгдөхгүй хамгийн том зуршил.
"Тэхёнаа бид ирчихлээ" гэх Жин арагш эргэж харан гарыг нь хөнгөн атгалаа. Одоо л эрүүл ухаан нь ирж байна уу гэмээр цэнхэр үст бага зэрэг цочисхийн удалгүй сулхан толойгоо дохилоо. Өчигдөр л орчих юм бол үхчих юм шиг санагдаж байсан Жонгүгын гэр одоогоор бол тун энгийн харагдаж байв. Тэр юунаас тэгж их айгаад байснаа ойлгосонгүй.
Жин- ы ард орох тэрээр битгий хүн гарч ирээсэй хэмээн бага зэргийн горьдлого тээнэ. Гэсэн ч хүссэнээр нь болсонгүй, түүний мэдэх нэгэн гарч ирэв. Өөрийгөө Жонгүгын үеэл гэж танилцуулсан нэгэн, өөрөөр хэлбэл Жимин гэгч Тэхёныг ийм байдалд оруулахад хүргэсэн нэгэн. Тэр энд юу хийж байдаг билээ?
Нүд нь гайхширлаасаа болон томорсон байх Намжүүн "Жимин чи энд юу хийж байгаа юм?" гэх бол өнөөх нь ч бас гайхсан бололтой дагзаа маажаад "Харин би л тэгж асуумаар байна. Энэ бол манай үеэлийнх чи энд юу хийж байдаг билээ?" хэмээх аж. Юу болоод байгааг ойлгосон өндөр эр Жин- рүү харцаараа заах үед улбар үст ойлгов бололтой амаа дарна.
"Ярилцаж дууссан бол бид орж болох уу?" нүдээ эргэлдүүлэх түүнийг харсан Жимин зай тавьж өгөөд орох үед нь Тэхёныг сайтар ажиглаж байв. Нүд, хацар зэрэг нь жаахан улайсан ч өчигдрийнхөөсөө дээрдсэн харагдана.
Жин Тэхёныг хөтлөн урд нь алхах үед Жимин Намжүүнийг татан ард нь хоцорсон юм. Магадгүй энэ үйл явцад тэд илүүдэх биз.
_____________________
Shinzou wo Sasageyo!
Санаатай ч бай санаандгүй ч байсан намайг дагачихаад болих нь үнэхээр сэтгэлд сэвтэй санагддаг шүү. Үнэхээр үнэнч Alien- л надад хэрэгтэй. Бусдад урам зориг өгөх нь дан ганц үгээр биш үйлдлээр илэрдэг юм. Мөн зохиол бичнэ гэдэг нь тийм ч амар болчих асуудал биш хэчнээн дотроо үйл явдалыг нь төсөөлөөд кино бүтээчихсэн байлаа ч гэсэн үгийн сан чинь хоосон байвал эсвэл онгод чинь орж ирэхгүй байвал шантрах нь маш олон тохиолддог асуудал. Тийм болохоор хүний хөдөлмөрийг хүндэлж, эрч хүч өгдөг хүн нь байгаарай.
Хайртай шүү.
YOU ARE READING
-Cruel Alpha-[дууссан]
Fantasía-Хайртай гэдэг үгийг ямар утгаар нь хэрэглээд байгааг чинь ойлгохгүй байна.