Жин болон Намжүүн хоёрын дунд их л эвгүй байдал үүссэн байх бөгөөд үүнээсээ гарах оролдлого аль аль нь хийж байлаа. Жин чухал царай гарган хоолойгоо засаад "за яахав бүгдийг ойлгосон болохоор одоо өөрийнхөө өрөө рүү явж болно гэхдээ энийг хэнд ч хэлж болохгүй шүү ойлгосон уу?" гэсээр шүдээ сийгүүлэн хэлхэд ямар ч хүний хажууд хүчирхэг байдаг альфа шүлсээ залгин толгой дохисоор өрөөг орхин гарлаа.
Намжүүн гарсаныхаа дараа хаалганд нь духаа наагаад "залуу минь чи чинь яачихаа вэ? арай тэрнээс айгаад байгаа юм биш биздээ?" хэмээн үгэлэх аж. Жин ч эвгүй байдлаасаа амжилттай гарсан тул хувцасаа өмсөн хөвсгөр зөөлөн орон дээр тухлан хэвтлээ.
__________________________
"Хөөе Тэхён чи чинь өнөөдөр яачихсан юм урвайгаад л суугаад байх юм" гэсээр Жонгүг сагсны талбайн сандал дээр өөрийг нь хүлээн суух Тэхёноос ийнхүү асуувал "яагаачгүй ээ" гэх товчхон бөгөөд сул хариулт л ирэв. Жонгүг ийм хариулт авчихаад зүгээр суух хүн биш тул гараараа түүний хүзүүг ороож толгойг нь цээжиндээ наагаад "яасан гэдгээ хэлэхгүй бол хазчихна шүү" гэсээр хүзүүрүү нь дайрч эхэлхэд Тэхён гижиг ихтэй тул инээсээр салах гэж тийчигнэж байлаа.
Жонгүг гэнэт хөдөлгөөнгүй болж түүнийг тавихад Тэхён сэгсийсэн үсээ янзлан босоод "Жонгүгаа чи миний....." түүний найз нь зүгээр биш байгааг анзаарсан Тэхён гайхсаар "Жонгүгаа яасан бэ?" хэмээвэл тэрээр шокны байдлаасаа гаран худлаа инээсээр "яагаачгүй ээ зүгээр явцгаая" гэсээр суудлаасаа бослоо.
________________________
"хаашаа яваад байгаа юм?" гэсээр Тэхён урд нь гаран алхах Жонгүгаас ийнхүү асуувал тэрээр "архи ууцгаая, болно биздээ" гэсээр үүдэн шүдээ гарган инээх нь түүнийг яг л хүн туулай шиг харагдуулна. Тэхён хэдий түүнтэй хамт уумаар байгаа ч өнөөдрийн уух ёстой эм нь гэрт нь байгааг мэдэх учир яаж эелдгээр татгалзах аргаа олж ядан амаа ангалзуулж байтал Жонгүг мэдсэн мэт ард гарч нуруунаас нь түлхээд "үгүй гэсэн юм байхгүй ээ орцгооё" хэмээх аж.
Тэхён ч бууж өгөн дотогш орохдоо аль хэдийн бултах аргаа олчихсон байлаа. Энд тэндгүй согтуурхах хүмүүсээр дүүрсэн том танхимд альфа омега нарын хурц үнэр холилдон яг л мансууруулах бодис шиг л санагдхын зэрэгцээ Тэхён ярвайсаар Жонгүгыг даган суув.
________________________
Сайн уу? Намайг мартаагүй байх гэж найдаж байна.
YOU ARE READING
-Cruel Alpha-[дууссан]
Fantasy-Хайртай гэдэг үгийг ямар утгаар нь хэрэглээд байгааг чинь ойлгохгүй байна.