chapter [33]

1.5K 244 26
                                    

"Тэхёнаа энэ эхний бөгөөд сүүлийн удаагийнх гэж мэдэж байгаа биздээ? хүчтэй байх хэрэгтэй шүү, орцгооё" хэмээсээр Жин өөрөө түрүүлэн орлоо. Хүчтэй байх гэдэг үгийг амандаа хэдэн удаа бувтнасан тэрээр өөрийгөө зоригжуулах гэж хичээнэ. Үүнээс гадна Жонгүгын ямар хариу үйлдэл үзүүлэх нь түүнд сонирхолтой санагдах аж.

Байшинд орсон цагаас эхлэн нэг л хүйтэн мэдрэмж угтаж авсанд бага зэрэг жийрхсэн Тэхён найзынхаа цамцнаас зууран, том өрөөний буйдан дээр ганцаар суух Жонгүг- рүү дөхнө. Түүний царай хэн ч харсан илт барайсан байх авч урдаа байрлах буйдан руу заан суухыг хүсэв.

"Энэ удаад хэн хэний чинь тайлбарыг сонсохыг хүссэн ч Тэхёнд хангалттай мэдээлэл байхгүй. Шулуухан асуусан нь дээр гэж бодож байна Жонгүг. Чи яагаад түүнд ийм зүйл хийсэн юм?" суусан даруйдаа асуух Жин түүний нүд рүү харах гэж хичээсэн ч бүтсэнгүй тул санаа алдав. Харин маш чимээгүй инээх Жонгүг ядарсан нүдээрээ талимааран Тэхён- руу ширтээд "Чи мэдэх үү? араатан хайртай бүх зүйлээ аврахын тулд золиосыг өөрөөр нь төлүүлдэг гэдгийг. Надад байгаа ганц эрдэнэ гэж боддог байсан Ким Тэхён өөр альфа- н үнэр ханхлуулсаар өмнө минь сууж байсан. Тэрхэн зуурд оюун санаагаа алдаж хайртай ч байсан хамаагүй зовоож тарчлаахыг хүссэн" энэ үед Тэхён хэзээ ч байгаагүй их харууслыг олж мэдрэв.

Энэ бүхэнд Жонгүг буруутай гэж үү?

Үүнээс үзвэл түүнийг буруутгах нь хэтэрхий шударга бус юм. Хэн нь эхэлж өөр хүний өвөрт орж, хайрыг нь бузарласан юм бэ? мэдээж Ким Тэхён шүү дээ.

"Чи болон миний дотор орших зовлон харьцангүй өөр шүү дээ хайрт минь" ийнхүү өгүүлэхдээ Жонгүг өвдгөөрөө мөлхөн Тэхёны урд очоод хоёр гараараа хацрыг нь энхрийлэх мэт илнэ.

"Би бага байхаасаа мөрөөддөг байсан. Чамтай хамт дэлхийгээр аялж, хамгийн сайхан бүхнийг зөвхөн чиний төлөө зориулахыг. Том болохын хэрээр мөрөөдөл минь улам л томорч, альфа гэдгийг чинь сонссон хэдий ч цуцаагүй. Гэхдээ яасан гээч? чи минь омега байсан шүү дээ. Дээд зэрэглэлийн тансаг үнэр чамаас минь үнэртэж байсан" Жонгүг үгээ дуусгачихаад хайртынхаа уруул руу дөхөн шорвог амт амтагдсан бяцхан үнсэлт бэлгэлэх аж.

"Харж байна уу? хамгийн үнэ цэнэтэй хүнийг зовоосон араатан байгааг. Ингээд дуусгах хэрэгтэй Ким Тэхён өнөөдөр чамд амлаад маргааш нь өөрийгөө яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна" үнсэлтээ дуусгасан залуу босон, цочролд орсон Тэхёныг орхин хаалгаар гарав.

Дараагаар нь гаслантайгаар уйлах хайртынхаа хоолойг олж сонссон юм.






________________________

Та нарт ч бас хэцүү байгаа би мэдэж байна.

 -Cruel Alpha-[дууссан]Where stories live. Discover now