Chapter [29]

1.6K 266 24
                                    

Тэхён уйлсаар л байлаа. Ганц ч үг хэлээгүй хэдий ч сэтгэлд нь болж байгаа тулааныг Жин мэдэрч байв.

Тэд ийм л сайн найзууд, хэзээд биесээ ойлголцдог чадвар. Гэхдээ Жонгүг. Тэр яг найз нь мөн гэж үү?

Энгэрт шигдэх цэнхэр үстийн хоолой сааралтан төд удалгүй дуулдахаа ч болив. Тэрээр зөөлхөн өөрөөсөө холдуулаад, царай руу нь ширтэн гэрэлд бүдэг бадаг харагдах шархыг олж харлаа. Өөрөөр хэлбэр тэр яг л зодолсон эсвэл хүчиндүүлчихсэн юм шиг харагдаж байсан юм.

"Юу болсон юм бэ? царай чинь яачихсан юм?, хэн чамайг гомдоосон юм бэ? алив хэлээч!" гэсээр арай өндөр нэгэн шаардах аж. Түүний хариуд Тэхёны уруул дахиад л уйлах гээд өмөлзөн "Жонгүг" хэмээсээр дахин нулимс дуслуулав. Жин- ы нүд томрон "та хоёр муудалцсан хэрэг үү? тэр яагаад чамайг ийм болгосон юм?" гэхэд түүний ард зогсох Намжүүн хоолойгоо засаж байгаа нь сонсогдоно.

Жин түүн рүү анхаарах мэт эргэн харах үед альфа чихэнд нь ойртон "түүний омега үнэр маш хурц байна. Магадгүй үүнээс болсон байх" хэмээн шивнэлээ. Тэр нүдэндээ ч итгэсэнгүй. Багаас нь мэдэх энэ залуу маш олон жилийн турш өөрийгөө альфагаар танилцуулж явсан биш гэж үү?

Хэн хүнээс ч илүү мэддэг гэж явсан найз нь өдийг хүртэл үүнийг нуусан гэж үү?

"Энэ үнэн үү Тэхёнаа? чи альфа биш омега гэж үү?" хэмээсээр хөмсгөө зангидах тэрээр өмнө нь зогсох нэгэн рүү ширтэв. Байдал өөр байгааг ажигласан Тэхёны нүдэнд айдас тэрхэн зуурт мэдрэгдэж хойш ухарлаа.

Хормын төдийд өөрийгөө юу хийж байгааг ухаарсан Жин "үгүй ээ, үгүй Тэхёнаа би чамайг айлгах гэсэнгүй" гэх үедээ хурдхан урагш тэмүүлж түүнийгээ дахин тэвэрч авах юм.

Хацрыг нь эрхий хуруугаараа зөөлөн илбэх тэрээр "Энд хүйтэн байна. Машинд ороод надад бүгдийг хэлээрэй ойлгосон уу?" гэсээр гарнаас нь хөтлөн алхах аж. Ямартай ч тэр Жонгүг шиг түүнийг үзэн ядахгүй бололтой тийм үү?

"Намайг уучлаарай, үнэхээр уучлаарай. Хэд хоногийн өмнө Жонгүг согтуу байх үедээ намайг омега гэдгийг мэдчихсэн. Тэгээд тэр өдрөөс хойш хачин аашилж эхлэх болсон. Сургуулийн дээвэр дээр дуудаж намайг хэн ч биш болгохыг хүсэж байгаагаа хэлсэн. Гэхдээ тэр ингэж хэлж байсан ч намайг үнсэж бас доромжилж байсан, би юу хийх ёстойгоо мэдээгүй. Өнөөдрийн хувьд намайг гэртээ дуудсан учир би очсон юм. Гэхдээ... гэхдээ тэр намайг хүчиндсэн..." хэмээхдээ Тэхён уйлахгүй байж чадсангүй.







_______________________

Тэяаны толгой өвдөж байна. Магадгүй Alien's надад хайртай гэж хэлэх юм бол зүгээр болох байх👉🏻👈🏻

 -Cruel Alpha-[дууссан]Where stories live. Discover now