Chapter [26]

1.6K 264 66
                                    

Гайхсан байх Жимин "Жонгүгаа?" гэсээр урдаа байрлуулсан гарыг нь холдуулах үед нулимстайгаа хутгалдан суух дүүгээ олж харсан юм. Тэр юу болсон гэж уйлаад байгаа юм бэ?

"Юу болсон бэ? Жонгүгаа надтай ярилц" гэсээр ойртох түүнийг дүү нь түлхэн "эндээс яваад өг! чи л энэ бүхэнд буруутай. Яагаад миний хувьд ертөнц болчихсон нэгнийг авч байгаа юм?. Тэхён миний амьдрал шүү дээ. Хичнээн хичээсэн ч минийх болохгүй тэр хүнийг өөрийн болгох гэж байдаг чадлаараа зүтгэсэн. Үүний хариуд юу олж долоосон гээч? өөрийнхөө гэж боддог байсан омегагаас өөр нэгэн альфаны хурц үнэр. Би галзуурсан!" цээжинд нь лугших уур уцаараа гаргах тэрээр маш чангаар уйлж байв.

Гэхдээ энэ бүхэн одоо хэрэгтэй гэж үү?

Аль хэдийн болоод өнгөрсөн зүйл дээр Жонгүг яагаад ингэж их уурласан юм бэ?

Үнэхээр хайртай бол түүнийхээ үгийг сонсох хэрэгтэй байсан биш гэж үү?

"Хан Сохи- д би хүссэн учраас тэмдэг тавьсан гэж бодоо юу? тэр шулам шиг хүүхэн 'альфа анти вирус'- ыг надад тарьсан. Үүнийг чи мэдээгүй л биздээ, чи миний ах гэсэн нэр зүүсэн ч юу ч мэддэггүй шүү дээ" сүүлийн өгүүлбэрээ Жонгүг шивнэх шахам хэлэв. Энэ бүх хугацаанд Жонгүг Жиминд яагаад дургүй байсан нь тодорхой болчихлоо. Тэр дүүгийнхээ талаар юу ч мэддэггүй. Хүчлэн байж өөрийгөө хазуулсан тэр хүүхнийг одоо болтол сайн эмэгтэй гэж бодсон нь энэ бүхний баталгаа юм.

Түүнчлэн багаасаа хайрлаж ирсэн ганц хүнийх нь анхны гэсэн бүхнийг авчихаад тэр яаж өөрийгөө сайн ах гэж бодож явсан юм бэ?

Толгойндоо нэг сайн дэлсүүлж авсан Жимины тархинд асар их ачаалал үүссэн байв. Үнэхээр Жонгүгын ярьсан бүгд үнэн бол тэр яг одоо ч хамаагүй Хан Сохи гэдэг эмэгтэйг цааш нь харуулчихаад өөрөө там руу явахад бэлэн байх аж. Тэр эмэгтэй хүн мөн гэж үү?

"А- ахаа, би одоо яах вэ? түүнийхээ өмнө хэзээ ч уучилж болшгүй нүгэл үйлдчихсэн. Би яаж царайг нь харах юм? н- надад туслаач" хэмээх Жонгүгт энэ нь сонин санагдаж байв. Тэр хэзээ ч Жиминыг ахаа гэж дуудаж байгаагүй шүү дээ.

Адилхан цочирдсон байж улбар үст ухаан орох мэт дүүгээ тэврэн авч нурууг нь илээд "баярлалаа, Жонгүгаа талархаж байна. Бас уучлаарай чиний гэсэн бүх зүйлийг нураасанд уучлаарай. Би чамд туслах болно, ямар ч хамаагүй үнээр туслах болохоор надаас хэзээ ч битгий нүүр буруулаарай" гэсээр чичирсэн хоолойгоор өгүүлэх аж.





___________________________

Ямар хурдан хүргээд байгаа юм бэ? ахаха би ч их ажилтай болчихлоо шүү. Бас хайртай шүү Alien's:)

 -Cruel Alpha-[дууссан]Where stories live. Discover now