Дөнгөж сэрсэн Жин нүдээ нухалсаар ус уухаар гал тогооны өрөөндөө орж ирвэл түүний ээж Намжүүнтэй хамт хоол хийн зогсож байв. Жин д итгэхэд хэцүү байгаа ч энэ төмс шиг залуу аль хэдийн нөхөр нь болчихсон байх аж.
"Жин чи сэрчихээ юу?" түүний ээж хүүгээ харсан даруйдаа асуух бөгөөд удалгүй хачир тавихаар бүтэн эргэж харлаа. Жин хариуд нь "тиймээ" гэчихээд хөргөгчнөөс хүйтэн ус гаргаж уув.
"Ээж нь хүүдээ хоол хийх талаар зааж өгсөн нь сайн хэрэг болж. Манай хүргэн энэ тал дээр тийм ч сайн биш юм. Тэгэхээр ирээдүйн оройн хоолны асуудал чамд л очих бололтой" гэсээр хөхрөн инээхэд Намжүүн ч даган инээв. Түүнийг энэ тал дээр муу гэдгийг нь хангалттай мэдэрч байсан Жин тийм ч томоор хүлээж авалгүй чимээгүйхэн ширээний ард суулаа. Удалгүй буйдан дээр сонин уншиж суусан аав нь ч босон ирж хүргэн хүүтэйгээ хамт анхны өглөөний ундыг зооглов.
___________________________
"Хувцасаа өмс" гэсээр Намжүүн орон дээрээ суун инээдмийн бичлэг үзэх Жин- д хэлэх бол залуу гайхсан бололтой асуулт нэхсэн харцаар харан "яах гэж?" хэмээв. Өндөр залуу орон дээр суун түүн рүү дөхөөд "өнөөдөр амралтын өдөр чиний хэлж байсан шиг хамт гадуур гарцгаая хөгжилтэй байх болно гэдэгт итгэлтэй байна" гэх нь их л сэтгэл татмаар сонсогдсон ч Жин үл тоохыг хичээнэ.
"Тэгье ээ" төвөгшөөлгүй зөвшөөрсөн тэрээр босон шүүгээнээсээ өмсөх хувцасаа хайх аж. Үнэхээр удаан бодсоны эцэст зуны нимгэн хүрэм, даавуун материалтай цагаан өмд мөн бага зэргийн бие барих хоолойтой цамц сонгов. хувцаснуудаа орон дээр Намжүүний хажууд тавин түүн рүү яг л "эндээс гар!" гэсэн шиг харах бол нөгөөх нь ойлгосон шинжгүй ширтэж байв.
"Би хувцасаа солих гэж байна" гэхэд Намжүүн "тиймээ би харж байна" хэмээн ямар ч илэрхийлэлгүй хариулав. Жин духаа алгадан "хувцасаа солих үед чинь хэн нэгэн чамайг цоо ширтээд байвал ямар санагдах вэ?" гэсээр санаа алдана.
"Би хэн нэгэн биш нөхөр болох хүн чинь. Тэгээд ч намайг хувцасаа солих үед чи харж бас биенд минь хүрч болно учир нь чи миний хос" гэсээр тэнэгдүүхэн инээлээ. Яг л галзуу хүн рүү харж байгаа юм шиг харц шидэлчихээд "надад хамаагүй" гэсээр эргэж харан цамцаа тайллаа. Намжүүний нүдэнд гайхалтай өргөн мөр нарийхан бэлхүүс харагдсанд хүрч үзмээр санагдав.
Тэрээр гараа явуулан арьсийг нь гижигдэн илэх үед Жин- д эвгүй санагдсан бололтой чимээгүйхэн дуу алдан биеэ хумина. Өндөр эр босон Жин- ыг өөрийн зүгт эргүүлэн харахад улаан туяа татсан байх хацар үзэгдэнэ. Эрүүг нь долоовор хуруугаараа өргөн удаанаар нүд рүү нь ширтэн бүхий л ертөнцийг нь сонирхохыг хүсэв. Чийглэг ягаан уруул нь царайных нь хамгийн төгс эрхтэн мэт санагдсанд аажим аажмаар ойртон уруулаа наалаа. Бодож байсанчлан маш зөөлөн бас хэтэрхий амттай байсан юм.
____________________________
За хүлээж байсан НамЖин чинь шүү хө хайртай шүү.
YOU ARE READING
-Cruel Alpha-[дууссан]
Fantasía-Хайртай гэдэг үгийг ямар утгаар нь хэрэглээд байгааг чинь ойлгохгүй байна.